Одоогийн байршил:mongol.china.com > Аялал жуулчлал >

Лүгөүчяо - Марко пологийн гүүр

2014-11-20 09:14:58

Лүгөүчяо - Марко пологийн гүүр

Лү гөү чяо бол Бээжингийн баруун өмнө дүүргийн Юндин хэмээх гол дээр байх алдарт гүүр юм. Юндин голыг Алтан улсын үед Лүгөү гол гэдэг байсан тул түүний дээр баригдсан гүүрийг нь ч ингэж нэрлэсэн аж. Алтан улсын дархчууд 1189-1192 оны хооронд байгуулсан Лү гөү чяо гүүрийн урт нь 266.5 метр, өргөн нь 7.5 метр. Гүүрийн хоёр хөвөөгөөр чулуун сараалжтай, сараалжаа дагаад 140 чулуун тулгууртай, тулгуур бүрийн оройд янз бүрийн дүр байдал бүхий 485 чулуун арслан урласан байдаг.

Лүгөүчяо - Марко пологийн гүүр

Лү гөү чяо гүүрийг бас Марко-Пологийн гүүр ч гэдэг. Италийн жуулчин Марко - Поло ( 1254-1324 он ) 700 жилийн өмнө энэ гүүрээр өнгөрч Бээжинд ирэхдээ “Дэлхийд хосгүй сайхан гүүр” хэмээн эрхгүй дуу алдаж байснаа бичиж тэмдэглэсэн нь бий.

Санал болгох

cri

Календарь