Одоогийн байршил:mongol.china.com > Аялал жуулчлал >

“Бээжин хүн”-ий туурь

2014-11-20 09:14:30

“Бээжин хүн”-ий туурь

Бээжин хүн сармагчны туурь нь Бээжингийн Фаншань дүүргийн Жөү көү дяний Лууны яст хэмээх ууланд байдаг. 1921 онд Археологичид энэ уулнаас “Бээжин хүн”-ий толгойн ясны анхны бүрэн бүтэн чулуужмал олж илрүүлснээр энэ газар дэлхий дахинд алдаршсан юм. Хожим эрдэмтэд хүн сармагчны чулуужмал бүхий 26 цэг илрүүлсэн ч 1929 онд илрүүлсэн “Бээжин хүн”-ий туурь нь 500-600 мянган жилийн өмнөх үед хамаарах хамгийн эртний хүн аж төрж байсан газар болох нь тогтоогдсон юм.

“Бээжин хүн”-ий туурь

1972 онд Лууны яст ууланд “Бээжин хүн сармагчны үзэсгэлэнгийн ордон” байгуулж, энэ уулнаас илрүүлсэн Дөрөвдэх галавын хөхтөн амьтан болон хүн төрөлхтний үүсэл хөгжлийг үзүүлэх олдворуудыг дэлгэн үзүүлэх болжээ. Дэлхийн жуулчдын сонирхлыг асар их татдаг “Бээжин хүн”-ий туурийг ЮНЕСКО 1987 онд Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэж авсан юм.


Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал