Одоогийн байршил:mongol.china.com > Шиньжян миний нүдээр >

Хятадын Олон Улсын Радиогийн мэдээ: “Шиньжян миний нүдээр” тэмцээн интернетээр санал авч эхэллээ

2017-01-05 17:30:44

“Шиньжян миний нүдээр” олон улсын тэмцээний эхний шалгаруулалтад тэнцсэн бүтээлийг 1-р сарын 1-нд нийтэлж, олон улсын хэмжээнд интернетээр санал оруулж эхэлсэн бол сүлжээ ашиглагчид гар утсаараа юм уу компьютероор “http://travel.china.com/zhuanti/xinjiang/” хаягт холбогдон, өөрийн сонирхсон бүтээлдээ саналаа өгч болно. Эхний шалгаруулалтад тэнцсэн бүтээлд текст, фото зураг, видео бичлэг болон “Мөрөөдөл” клубийн тусгай булангийн бүтээл гээд нийт 400 гаруй бүтээл шалгарсан бол, интернетийн санал оруулга нь 1-р сарын 20 хүртэл үргэлжлэх болно.

”Шиньжян миний нүдээр” дэлхийн хэмжээнд интернетээр бүтээл элсэж шалгаруулах тэмцээн 2016 оны 10-р сард албан ёсоор ажлаа эхлүүлснээс нааш, дэлхийн олон орны сүлжээ ашиглагчид маш идэвхтэй оролцон, хоёр сарын гаруйн хугацаанд нийтдээ 2000 гаруй бүтээл хүлээж авсан байна. Тэмцээний хөтөлбөрийн дагуу, эхний шалгаруулалтад тэнцсэн бүтээлд санал оруулж дууссаны дараа, холбогдох салбарын мэргэжилтэн болон зохион байгуулах комиссын гишүүд хамтаар эцсийн үнэлгээ хийж шалгаруулна.

Энэ арга хэмжээг Хятадын Олон Улсын Радио, ШУӨЗО-ы засгийн газрын дэргэдэх хэвлэл мэдээллийн алба, “china.com” сүлжээ “Шиньжян миний нүдээр” уриан дор хамтран зохион байгуулж, дэлхийн хэмжээнд интернет ашиглагчдаас ШУӨЗО-ны тухай фото зураг, бичил видео, текст цуглуулж, ШУӨЗО-ны өнгө төрхийг олон өнцгөөс харуулахыг зорьсон юм. Түүнчлэн шалгаруулалтад тэнцсэн бүтээлийн эзнийг ШУӨЗО-д болох шагнал гардуулах ёслолд урьж оролцуулна.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Эх байгалиас заяасан чимэгт аялгуу

Эх байгалиас заяасан чимэгт аялгуу

Хайрын хажууд

Хайрын хажууд

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал