Одоогийн байршил:mongol.china.com > Шиньжян миний нүдээр >

Кашкурган: Сарьдаг оргилын хормой дахь тажикчууд

2016-10-13 14:51:42

Үүлнээс дээгүүр нутагласан айл

Кашкуран шянь бол Каши хотын харьяа, Хятадын хамгийн баруун зах, эртний торгоны замын чухал боомт, эрэмгий бүргэд давшгүй өндөр сарьдгийн хормой дахь Тажикчуудын өлгий нутаг юм.

Эндхийн тажикчууд бол Тажикстан Улсын тажикчуудтай нэг үндэстэн биш. Хэл соёл, түүх, шашин шүтлэгийн хувьд маш их ялгаатай. Хэрэг дээрээ эндхийн хүмүүсийн ярьдаг хэл нь Ираны Перс хэлний нутгийн аялгуу юм. Тийм ч учраас тэд бол Хятад улсын харьяан дэх цорын ганц перс хэлт үндэстэн, Хятад улсын цорын ганц уугуул цагаан арьстан юм.

Шиньжяны Тажикчууд нийт 50 мянган хүн амтай бөгөөд тэдний 60 хувь нь Кашкуранд амьдардаг. Хүн ам цөөн ч гүн зузаан түүх соёлтой. Нийтийн тооллын өмнөх 2000 гаруй жилийн тэртээ Ираны зүүн нутгийн хэлтэй үндэстэн ястан энд нутагласан нь одоогийн тажикчуудын өвөг дээдэс юм.



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал