Одоогийн байршил:mongol.china.com > Шиньжян миний нүдээр >

Наньжян бүсийн хөдөө тосгонд очиж, Дао Лан угсааны соёлтой танилцах

2016-10-13 14:50:48

Макит нь Каши бүсийн зүүн хэсэгт, урдуураа Ечэн шянь, баруун талаараа Яркенд шянь, умард талаараа Яркенд гол, Марабиши шяньтай зах нийлэх бөгөөд зүүн талд нь Такламакан их элсэн цөл байдаг. Макит шянь бол Дао Лан угсааны нутаг, нэрт дуучин Дао Лан энд ирж хөгжмийн мэргэжил сурч, дараа нь Хятадын дотор газар очиж олны танил болсон юм.

Макит шяньд ирвэл юм бүхэн нь Дао Лангаар овоглосныг та мэдрэх болно. Үүнээс Дао Лан хонь бол дэлхийн хамгийн сайхан хонь хэмээн алдаршсан байдаг. Гэвч түүнээс алдартай нь Дао Лангийн Мукам юм. Дэлхийн өвд хамрагдсан 12 мукам нь бүгд Дао Лангийн Мукамаас үүсэлтэй гэдэг. Үүнээс гадна эндхийн жирийн тариачдын зурсан зураг ч алдартай. Айл болгоны хаалган дээр граффититэй төсөөтэй зураг зурсан байдаг.

Макит шяньд зөвхөн Дао Лан угсааны түүх соёлтой танилцаад зогсохгүй, тэндхийн хөдөө нутгийн өөрчлөлт хөгжил, Уйгарчуудын орчин цагийн ахуй амьдралтай танилцаж болно.



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал