Одоогийн байршил:mongol.china.com > Фото > Үзэмж >

“Хаврыг зорьсон галт тэрэг”

2020-04-07 22:23:00

“Хаврыг зорьсон галт тэрэг”

Цар тахлаас урьдчилан сэргийлж хянах ажил Хятад улсад үе шаттай амжилттай хэрэгжиж, тахлын голомт болоод байсан Үхань хотоос орж гарах хөл хориог 4 сарын 8-ны өдрөөс цуцлахаар боллоо. Удтал хүлээсэн анхил хавар цагийг хүн зон, холын шувууд зүрх тархи, бие сэтгэлээр мэдэрч байна. Сүүлийн өдрүүдэд Бээжин тойрсон аялал жуулчлалын олон газар ажиллаж эхэллээ. Түр хаагдсан баазууд алхам алхмаар үйл ажиллагаагаа сэргээн жигдэлж байгаа бөгөөд зорин ирэгсдийн биеийн халууныг хэмжиж, нийтээр хэрэглэх тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлэн ариутгаж байгаа аж.

“Хаврыг зорьсон галт тэрэг”

Цагаан хэрэмний Цавчаал боомт Бээжингээс 60 километр зайтай. Бартаа ихтэй , газар зүйн өвөрмөц тогтоц бүхий энэ газар өнгийн цэцэгс, мод бут алагласан байгалийн сайхан үзэмжийн зэрэгцээ түүхийн үнэт өвийг хадгалан үлдсэн тул жуулчдыг соронздон татсаар байдаг юм. Энд Юань гүрний үеийн тагтны суурь хадгалагдан бий. Тагтны суурь дээр сийлбэрлэн урласан бурхны хөрөг, мөн /Пагва/ Монгол, Төвөд зэрэг зургаан зүйлийн үсгээр тэмдэглэсэн бичээс буй. Бичээс нь суварга босгосон болоод түүний ач тусын тухай мэдээлэл агуулж байдаг учир буддын шашины соёл, урлаг, бичиг үсгийг судлахад туйлын нандин, үнэ цэнтэй зүйл хэмээн судлаачид үнэлдэг юм. Ханш нээсэн хавар цагаар уулсыг өнгийн цэцэгс хулдаж, гойд сайхан үзэмж бүрддэг тул зорин очих хүмүүсийн хөл их болно. Цэцэгс дундуур аялах жуулчдын S-2 галт тэргийг “Хаврыг зорьсон галт тэрэг” хэмээн нэрлэсэн нь тун чиг оносон нэр юм.

“Хаврыг зорьсон галт тэрэг”

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ?

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ? Хятад эм тустай уу?

Үйлчилгээ

Коронавирусээс хэрхэн сэргийлэх вэ?

Саяхан шинэ хэлбэрийн Коронавирусээс үүссэн уушгины хатгалгаа дэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал