Одоогийн байршил:mongol.china.com > Фото > Үзэмж >

Цакагийн давст нуур

2017-10-09 14:05:09

Цака бол Цайдамын хотгорын зүүн үүд юм. Хөхнуур мужийн Хайшигийн монгол, түвд үндэстний өөртөө засах жөүгийн Улаан сянд хамаарагддаг. Монгол, түвд, хятад, хотон, могор зэрэг 17 үндэстэн холилдон суурьшиж, үндэстнүүд хоорондоо эв нэгдэлтэй, чинээлэг амьдарлаа хамтран босгож, хөгжиж байна.

"Цака” гэдэг бол давст нуур гэсэн утгатай түвд үг. Цака хотыг 1987 онд албан ёсоор байгуулахаас өмнө Цака хоршоо гэдэг байжээ. Цака хотын зүүн биед 4 километр зайтай “толин цэнхэр давст нуур” хэмээн алдаршсан Цакагийн давст нуур бий.

Цака давст нуурын нөөц 450 сая тоннд хүрч, зүүнээс баруун тийш 15.8 километр, өмнөөс хойш 9 километр, бүх талбай нь 105 ам дөрвөлжин километр юм. Цака бол Хятад улсын хамгийн том давст нууруудын нэг бөгөөд хүнсний давс, үйлдвэрийн давсны олборлолтоор улс даяар алдартай. Жил бүр 65 мянган тонн хүнсний давсыг орон нутагт борлуулдаг. Тэнд давс тээвэрлэх тусгай тээврийн төмөр зам бий. Тус төмөр зам 43 километр урт, Цагааннуурт хүрч Хөхнуур -Түвдийн төмөр замтай нийлдэг юм.

Б.Мөнхгэрэл



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал