Одоогийн байршил:mongol.china.com > Фото > Үзэмж >

Гүй Фэн Шань буюу Яст мэлхийн уулын далийн ягаан цэцэг

2015-05-04 09:13:09

Хүбэй мужийн Үхань хотоос 100 гаруй километрийн цаана нэг үзэсгэлэнт сайхан жуулчлалын бүс байдаг. Энэ бүс Дабе Шань уулын дунд хэсэгт байх бөгөөд түүний онцлог нь холоос харахад тэнгэр өөд харсан нэгэн аварга том яст мэлхийн хэлбэртэй болохоор “ Гүй Фэн Шань буюу Яст мэлхийн уул ” хэмээн алдаршсан юм. 

Хүбэй мужийн Мачэн хотын Гүй Фэн Шань уулыг бүрхсэн 10 гаруй га талбайтай экологийн хамгаалалттай далийн ягаан цэцгийн ой урт удаан он жилийг туулж байгалийн өөрчлөлтийг даван одоог хүртэл хэвээр хадгалагдаж цэцэглэн дэлгэрч л байна.

Жил бүрийн хаврын 4 сарын эхээс 5 сарын дунд хүртэл далийн ягаан цэцэг сонирхох хамгийн тааламжтай цаг юм. 

/ Болор /


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал