Одоогийн байршил:mongol.china.com > Фото > Үзэмж >

Хятадын гэрэл зурагчдын үзэсгэлэн Улаанбаатарт нээгдэв

2015-02-13 11:18:22

2-р сарын 10-нд Улаанбаатар хотноо Хятад улсын гэрэл зурагчдын "Хөх морин жилийн дурсамж" - " Талын мэлмий Дасал зүрх" хэмээх гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг Өвөр Монголын " Тү Тү" мэдээлэл түгээх ХХК санаачилж, Phoenix телевизийн Умард Азийн бүсийн студи, Монгол Хятадын Соёлын харилцааны нийгэмлэг, МУ-ын "Чингис хаан" групп, Монгол Хятадын Худалдаа соёл боловсролын төв зохион байгуулжээ. Хүчит, Ли Вэншэн, Жан Минюу, Пэн Гуан, Хан-Оргил нарын 5 гэрэл зурагчны уран бүтээлээс дэлгэн үзүүлжээ.

Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн нь Хятад Монгол хоёр орны шинэ оны соёлын солилцооны эхлэл болж, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа цаашид улам хөгжихийг илтгэн харуулж байгаа юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд,БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ян Чиндүн оролцож баяр хүргэж үг хэлэв. МУ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л. Гантөмөрийн тушаалаар гэрэл зурагчин Хүчитэд МУ-ын "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдэг олгосныг МУ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэд сайд Тулга гардууллаа. ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал