Одоогийн байршил:mongol.china.com > Фото > Үзэмж >

Нийслэлийн хар төмрийн хуучин хотхон

2015-01-19 18:34:44
Жан Хүй зураглав

Бээжингийн Ши Жин Шан дүүрэг дэх Нийслэлийн хар төмөр боловсруулах хуучин хотхон 8.56 кв км талбайтай. Бээжингийн Чан Ань гудамжны баруун захад буюу Тяньаньмэний талбайгаас баруун тийш 17 км зайтай оршдог уг төмөр боловсруулах хотхоныг 1919 онд байгуулагдсан Ши Жин Шаньгийн төмөр боловсруулах үйлдвэрийг өргөжүүлэн байгуулсан аж. Тус төмрийн хотхон БНХАУ байгуулагдсанаас хойшх Бээжингийн "Нийслэлийн" гэх цөөхөн тодотголтой аж ахуйн нэгжийн нэг байсан бөгөөд "арван газрын төмрийн хотхон" гэгддэг.

Хэдэн арван жилийн бүтээн байгуулалтын үр дүнд тус хотхон орчин үеийн иж бүрэн аж ахуйн хотхон болон хөгжиж, оргил үедээ жилд 10 сая тонн төмөр боловсруулж, 200 мянга гаруй ажилчид ажиллаж байжээ. Бээжин хот хаяагаа тэлэхийн хирээр Нийслэлийн төмрийн үйлдвэрийн элдэв бохирдлын үр нөлөөг хүмүүс улам илүү анхаарах болсноор 2011 оны 1-р сард тус хотхоны бүх үйлдвэрлэлийг зогсоож, 90 орчим жилийн түүхтэй энэхүү хотхон хүмүүст дуртгал болон үлджээ.

Хот төлөвлөлтийн дагуу нийслэлийн төмрийн хотхоныг Нийслэлийн төмрийн үйлдвэрлэлийн корпораци эзэмшин, нийтэд нээлттэй болгож, Хятадын хамгийн том аж үйлдвэрийн буурь болгожээ. Цаашид энд банк санхүү, даатгал, худалдаа, дизайн, зөвлөгөө зэрэг үйлчилгээний салбарыг хөгжүүлэн, Хятадын боловсруулах салбарын төв бааз болгох зорилт тавьжээ. Түүнчлэн энд соёл, инноваци, үйлдвэрийн аялал жуулчлал зэрэг шинэ салбарыг хөгжүүлэн, Нийслэлийн төмрийн үйлдвэрийн музей зэргийг байгуулахаар төлөвлөжээ. Хуар


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал