Одоогийн байршил:mongol.china.com > Фото > Хүмүүс >

Жэк Магийн амжилтад хүрсэн түүх

2016-07-26 18:06:37

Жэк Магийн амжилтад хүрсэн түүх

2015 оны 3-р сарын 15-нд Хятадын нийгмийн сүлжээ Вийчат, Германы Ганноверын хэрэглээний цахим бараа, мэдээлэл холбооны яармагийн нээлтэд Жэк Ма аж ахуйн нэгжийн эздээс дэлхийн хэмжээнд ганцаархнаа уригдаж,  англиар үг хэлжээ. Үүний дараа англи хэл сурах сайтууд түүний энэ яриаг цахим  хичээл болгон оруулсан байна.

Жэк Ма англи хэлийг маш сайн сурсан нэгэн. Англи хэлийг сайн сурсан нь түүний дунд сургуулийн геологийн багштай нь салшгүй холбоотой гэнэ. Тэрхүү хичээлийн багш эмэгтэй тун царайлаг, томоос том нүдтэйн зэрэгцээ хичээл заах арга хэлбэр нь өвөрмөц сонирхолтой байсан учир бүгд л тэрхүү багшийн хичээлийг анхааралтай сонсдог байлаа. Геологийн хичээлд суух дургүй байсан Жэк Ма ч хичээлээ анхааралтай гэгч нь сонсох болж, сурлага нь ч илт сайжирч эхэлжээ. Нэг удаа багш нь геологийн хичээлийг сайтар сурахын чухлыг онцлоод өөрт тохиолдсон нэгэн явдлыг ярьж өгчээ. "Тэрээр нэг удаа Си Ху нуурын хөвөөгөөр зугаалж яваад хэсэг гадаадын хүмүүстэй таарчээ.  Тэд багш эмэгтэйгээс Хятадын геологийн тухай асуухад багш эмэгтэй тэдний асуултанд англиар чөлөөтэй, тодорхой хариулсан байна. Геологийн хичээлийг сайтар сурахгүй бол гадаадын хүмүүс чамаас Хятадын геологийн тухай асуухад чи хариулж чадахгүй л гэсэн үг. Энэ бол ичгүүртэй явдал бус уу" гэжээ. Багшийн хэлсэн энэ үг Жэк Мад англи хэлийг сайн суръя гэсэн урам зоригийг өгсөн байна.

Тэр өдөр Жэк Ма тун ч урамшин дэлгүүрээс бага оврын радио худалдан авч, үүнээс хойш өдөр бүр англи хэлний нэвтрүүлэг сонсдог болжээ. Жэк Ма гадаадын хүмүүс байнга очдог Си Ху нуурын хөвөөгөөр явж тэдэнтэй таарахыг хичээж "огт ичилгүй" зоригтойгоор ярилцана, бас заримдаа гадаадын жуулчдад үнэ төлбөргүйгээр аяллын хөтөч хүртэл хийчихдэг байв. Хэсэг хугацааны дараа Жэк Магийн англи хэл мэдэгдэхүйц сайжирч, багш болон ангийн нөхдүүд нь түүнийг англи хэлэндээ “мундаг” хэмээн магтах болж, заримдаа гадаадын жуулчид түүнийг гадаадад төгссөн цагаач байх гэж андуурдаг болжээ.

Жэк Магийн амжилтад хүрсэн түүх

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал