Одоогийн байршил:mongol.china.com > Фото > Хүмүүс >

Жэк Магийн амжилтад хүрсэн түүх

2016-07-26 18:06:37

Жэк Магийн амжилтад хүрсэн түүх

Хамгийн хүнд хэцүү үед нь хувь тавилан түүнд зөв замыг зааж өгсөн юм. Нэгэн өдөр, Жэк Ма гурван дугуйт тэргээр төмөр замын буудалд хүн хүргэж яваад Лү Яо гэдэг хүний бичсэн "Рэн Шэн” буюу "Хүний амь нас" гэдэг номыг олж авчээ. Уг номын баатар Гао Жялинь эрдэм ухаантай, ирээдүйн их хүсэл мөрөөдөлтэй хүн байсан бөгөөд хувь заяаны эргүүлэгт олонтаа унаж байсан ч  сөхөрч нугаралгүй шийдэмгий зоригтой тэмцдэг нэгэн байв. Тэрхүү номын нэг мөр Жэк Магийн сэтгэлд хоногшин хүсэл мөрөөдөл, эр зоригийг нь бадрааж, амьдралыг нь өөрчлөхөд нөлөөлж, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад дахин орохоор шийдсэн юм.

Энэ бол 1983 он байлаа.  Математикийн шалгалтандаа 1 оноо авч байснаа бодвол бас ч ахицтай, 19 оноо  авлаа. Гэхдээ тэрээр элсэлтийн онооны хамгийн доод түвшний шаардлагыг ч хангаж чадсангүй, дахиад л тэнцсэнгүй. Энэ нь бага ч гэсэн найдлага тавьж байсан эцэг эхийнх нь горьдлого тасрахад хүрч, “ер нь энэ хүүхэд бичиг ном сурах хүн биш байна” гээд хүүдээ, "Чи их сургуульд орно гэж бодохын ч хэрэггүй юм байна. Харин түүний оронд нэг зүйлийн гар урлал сурсан нь дээр байх" гэжээ.

1980-аад онд Японы олон ангит телевизийн уран сайхны "Эмэгтэй волейболчин" кино гарч,  киноны гол дүр Фон Пур Согийн тухай үйл явдал нь цөхрөшгүй зориг, хувиршгүй үзэл санааг Жэк Мад дахин төрүүлсэн юм. Тэр гэрийнхнийхээ ятгахыг үл ойшоон их сургуулийн элсэлтийн шалгалтанд гурав дахь удаагаа орохоор бэлтгэж эхлэв. 1984 онд тэр 20 нас хүрлээ. Энэ удаа тэр тооны шалгалтандаа 89 оноо авсан боловч нийт дүнгээрээ их сургуулийн жинхэнэ ангид элсэхэд тавхан оноо дутжээ. Харин энэ үед англи хэлний ангийн элсэлтийн тоо гүйцээгүй учир англи хэлний шалгалтандаа сайн дүн авсан сурагчдаас элсүүлэх гэж байгаа тухай мэдсэнээр Ханжөугийн багшийн дээд сургуулийн бакалаврын ангид орж чадлаа. Энэ явдал Жэкд азтай явдал болсон юм. Гурван удаа их сургуулийн элсэлтийн шалгалтанд унасан нь түүнийг улам их тэсвэр тэвчээртэй болгожээ. Тэр цаг мөчүүдийг эргэцүүлэх бүрийд Жэк Мад их олон зүйл бодогддог гэнэ.

 “Хүн заавал их сургуульд орох мөрөөдөлтэй байх хэрэгтэй, хүнд ер нь мэдлэг хэрэгтэй бус харин суралцах чадвар хэрэгтэй” гэж тэрээр хэлдэг. Энэхүү цөхрөлтгүй тэмцэл нь өнөөдрийн "Алибаба" компани амжилттай байхад чухал түлхэц болсон төдийгүй Жэк Маг мухардлаас гарахад нь байнга нөлөөлж байсан юм. Хүмүүс түүнээс “амжилтанд хүрэхэд ямар ид шид хэрэгтэй вэ” гэж асуухад тэрээр "хүсэл мөрөөдлөө л хэзээ ч орхихгүй байвал боломж бидэнд олдоно" гэж хариулдаг.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал