Одоогийн байршил:mongol.china.com > Фото > Хүмүүс >

Жэк Магийн амжилтад хүрсэн түүх

2016-07-26 18:06:37

Жэк Магийн амжилтад хүрсэн түүх

167 тэрбум гаруй доллараар үнэлэгдэж байгаа Хятадын алдартай онлайн арилжааны "Alibaba.com" сайтыг үүсгэн байгуулагч өдгөө 50 гарсан, англи хэлний багш мэргэжилтэй нэгэн. Тэрээр алдарт “Алибаба” сайтаа 1999 онд 60 мянган америк долларын өртгөөр байгуулж, Хятадын эрчимтэй өсөж байгаа үйлдвэрлэлийн салбарыг далайн чанад дахь хэрэглэгчид, компаниудтай холбох ажлаа эхлүүлж байсан юм. Цуцашгүй хөдөлмөрч, залууст үлгэр жишээ болсон энэ хүн бол Хятадын тэрбумтан Жэк Ма билээ. Тэгвэл энэ эрхэм сумогийн их аварга Дагвадоржийн урилгаар Монгол улсад энэ сарын 25-27-ны өдрүүдэд зочилсон юм. Жэк Ма гэж хэн бэ?. Нэвтрүүлгийн дараагийн хэсгээс түүний амжилтанд хүрсэн сонирхолтой, сургамжтай түүхийг  хүргэнэ.

Цахим худалдааны салбарт "вант гүрэн"-ийг байгуулж, хэдэн сая бичил жижиг аж ахуйн нэгжийг хэрэглэгчидтэй нь холбосон, тэрээр цоо шинэ зах зээлийн хэв загварыг нээж, урьд өмнө нь байгаагүй ажлын байрыг бий болгосон, буяны үйлсэд идэвхтэй оролцогч, Хятадын Бээжингийн Их Сургуульд элсэн орох нь түүний мөрөөдөл байсан боловч математикийн улсын шалгалтанд ганцхан оноо авч, 3 жил дараалан шалгуулсны эцэст орон нутгийнхаа энгийн нэгэн дээд сургуульд элсэн орж чадсан. Амжилт өөд цуцашгүй тэмүүлсээр хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрч Хятадын супер баячуудын эхэнд бичигдэж чадсан. Түүний амьдрал, амжилтын түүх ээдрээтэй, сонирхолтой, бас  сургамжтай.  Тиймээ энэ хүн бол Хятадын тэрбумтан Жэк Ма юм.

Жэк Магийн амжилтад хүрсэн түүх

Жэк Ма 1964 онд Хятадын Ханжөү хотод төрсөн. Эцэг эх нь хүүгээ ухаалаг, авхаалжтай, томоотой хүүхэд болоорой гэж "Ма Юүнь" гэдэг нэрийг хайрлажээ. Гэвч Жэк Ма багаасаа л зөрүүд байжээ. Туранхай жижиг биетэй болохоор том биетэй хүүхдүүд дээрэлхэх нь энүүхэнд. Тиймээс бараг байнга шахуу зодоон цохион хийж түүнээс болж сургуулиа солиход ч хүрсэн гэдэг. Энэ тухайгаа тэрээр "тэр үед өөр ямар ч сонголтгүй, зодолдоод дийлэх дийлэхгүй нь хамаагүй шууд дайраад л ордог. Гэхдээ би өөрийнхөө төлөө нэг их зодолдож байгаагүй, харин ихэнхдээ найзуудаа өмөөрч л зодоон хийдэг байсан" хэмээн нэгэнтээ дурссан байдаг. Түүний энэхүү эрэмгий, найз нөхдийнхөө төлөө яахаас ч буцдаггүй зан нь хожим амжилтын оргилд хүрэхэд нь маш их тус болсон гэдэг. "Бага насны маань тэрхүү айхыг мэддэггүй зориг намайг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн байх" гэж тэрээр ярьдаг. Хэрвээ тухайн үед аав ээжийнхээ хүслээр байж, зодоон цохион хийдэггүй, хичээл номондоо л шамдсан хүүхэд байсан бол өнөөдрийн Жэк Ма хэн байх байсан бол?

1234...>

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал