Одоогийн байршил:mongol.china.com > Фото > Хүмүүс >

Сайн орчуулагч уран бүтээлийн эрэлд хатах ёсгүй

2014-11-21 10:53:39

Сайн орчуулагч уран бүтээлийн эрэлд хатах ёсгүй

10-нд Бээжингийн Их Сургуулийн Монгол судлалын төвөөс зохион байгуулсан "Хятад, Монголын Хүмүүнлэгийн солилцооны шинэ боломж, шинэ сорилт" олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр нэрт дуун хөрвүүлэгч Д.Болдбаатартай Хятад, Монголын соёл, хүмүүнлэгийн солилцоо болон кино, уран зохиолын орчуулгын талаар ярилцлаа.

Д. Болдбаатар "Чонон сүлд", "Чингис хаан", "Мөрөн голын шулам бүсгүй", "Дияан" зэрэг хятадын уран зохиолын шилдэг бүтээлүүдээс 27 ном зохиол, "Хуанжү гэг", "Гаадаа мээрэн", "Тэнгэрийн луугийн найман аймаг" зэрэг нийт 1500 гаруй анги кино уран бүтээл орчуулжээ. Тэрээр дээрх эрдэм шинжилгээний хурлын үеэр "Монгол, Хятадын найрсаг харилцаанд соёлын солилцооны эзлэх байр суурь" нэртэй сонирхолтой илтгэл тавьсан юм.

Сайн орчуулагч уран бүтээлийн эрэлд хатах ёсгүй

Д.Болдбаатар хоёр орны соёлын салбар дахь харилцааны талаар ярихдаа, "Аливаа хоёр улсын хамгийн эрүүл, өнө мөнхийн урт удаан үргэлжлэх салбар бол соёлын солилцоо юм. Энэ солилцоонд уран зохиолын орчуулга их хувь нэмэртэй. Түүхийн тодорхой шалтгаанаар соёлын солилцоо, уран зохиолын орчуулга дундаа тасалдаж байсан хэдий ч сүүлийн жилүүдэд энэ талын солилцоо идэвхжиж байна. Орчуулагчдын хувьд шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сүлжээгээр дамжуулан сайн бүтээлийн талаар мэдээлэл авахад маш хялбар болсон" гэж ярьж байна. Тэрээр мөн хоёр орны соёлын харилцааны ирээдүйн хөгжил гэрэл гэгээтэй гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Мэдээлсэн: Э.Эрдэнэсувд

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Элчин сайд Шин Хайминий шинэ оны мэндчилгээ

а бүхэн сайхан өвөлжиж байна уу? БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин миний бие 2019 оны шинэ оны босгон дээр та бүхэнд халуун дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал