![]() ![]() ![]() |
![]() ![]() ![]() |
![]() ![]() ![]() |
9-р сарын 23 бол Хятадын билгийн тооллын намрын хугас буюу өөрөөр хэлбэл намрын улирлын эхлэл юм. Энэ өдөр Хятад улс ургацын анхны баяраа тэмдэглэлээ. Хятад улс анх удаа үндэсний хэмжээнд тариачдад зориулсан баярын өдөртэй болсон юм. Хятадын олон нутагт газар тариалангийн соёлыг харуулсан ургацын баярын өвөрмөц арга хэмжээ зохиож, элбэг ургац авснаа тэмдэглэж байна. Хятадын олон нийт хөдөө аж ахуйн хөгжил, хөдөө тосгонд анхаарал хандуулж, шинэ эриний тариачдыг урамшуулан сайшааж, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжлийг оюун ухаан, хүчин чадлаар сэлбэж байна. Хятад бол хөдөө аж ахуйн их гүрэн, өнө эртний тариалангийн соёлтой орон юм. Хятадын анхны ургацын баярыг хөдөө аж ахуйн карнавал, тариачдын баяр, элбэг ургацаа харуулах үзэсгэлэн гэж нэрлэж байна. Баярын үйл ажиллагаа Бээжингээс гадна, Хятадын газар тариалангийн соёл иргэншлийн онцлог шинжийг харуулсан 6 газар нэгэн зэрэг болжээ. Хятадын зүүн бүсийн Жэжян мужийн Аньжи сяний Юй тосгонд марафон гүйлтийн тэмцээн зохиосон юм. Гүйлтийн явцад хүмүүс тосгоны үзэмжтэй танилцахаас гадна луугийн тоглолт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн, орчин үеийн хөдөө аж ахуйн машин механик зэрэгтэй танилцаж байлаа. Ийнхүү орон нутгийн тариачид ургацын баяраа өвөрмөц аргаар тэмдэглэж байна. Юй тосгоны ургацын баярт оролцохоор зорьж ирсэн жуулчин Ван Фүлинь хэлэхдээ: Анхны баяр болохоор охиноо дагуулж ирээд үзэж байна. Үнэхээр сайхан санагдлаа. Иймэрхүү үйл ажиллагааг үргэлж хийхийг хүсэж байна гэжээ. Юй тосгоны тариачид ч нутаг усныхаа хөгжилд сэтгэл хангалуун байлаа. Тосгоны оршин суугч хатагтай Жао Янь хэлэхдээ: Манай тосгон ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаад их баяртай байна. Иймэрхүү үйл ажиллагаа манай тосгоныг олон хүнд таниулна. Мөн тосгоноо олон нийтэд сурталчилж болно гэжээ. |