Одоогийн байршил:mongol.china.com > Фото > Үйл явдал >

"Торгон нутаг Хөвөөтшар” яруу найргийн наадам болов

2018-03-22 17:12:13

Саяхан Өвөр Монголын Шилийнгол аймгийн Хөвөөтшар хошуунд “Торгон нутаг Хөвөөтшар” монгол яруу найргийн анхдугаар наадам амжилттай болж өнгөрлөө.

Дэлхийн яруу найргийн өдрийг тэмдэглэх зорилгоор зохион байгуулсан тус наадамд Өвөр Монголын олон аймаг, хотоос нийт 108 яруу найрагч бүтээлээ өгсөн юм. Энэ сарын 21-нд болсон эцсийн шатны уралдаанд Шилийнгол, Ордос, Бугат, Баяннуур, Улаанхад зэрэг аймаг, хотын шилдэг 12 яруу найрагч шалгаран үлдэж, шүлгээ уншиж өрсөлдлөө.

Шүүгчдийн дүн гарахад, Шилийнгол аймгийн Хөвөөтшар хошууны С.Цоморлиг “Хайрын заяатай дэлхий” бүтээлээрээ тэргүүлж, Шилийнгол аймгийн Утга урлагийн холбооны Сэргэлэн “Чойровын хавар” бүтээлээрээ, Баянуур хотын Урадын дунд хошууны Алтан-Уул “Эх орон яруу найраг бие биедээ ирнэ” бүтээлээрээ хоёрдугаар байранд, Шилийнголын Өдрийн сонины сэтгүүлч Ч.Шүрэнчимэг “Оршихуйн өчил” бүтээлээрээ, Улаанхад хотын Архорчин хошууны Умнаран Гэрэлт “Зурлага” бүтээлээрээ, ӨМИС-ийн Монгол судлалын дээд сургуулийн оюутан Ундраа “Гэрлийн хурд довтлохуй” бүтээлээрээ гуравдугаар байранд орсон байна.

Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Хасмөчир мэдээлэв.


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал