Одоогийн байршил:mongol.china.com > Фото > Үйл явдал >

Соёолонгийн тоосонд дарууллаа

2015-07-12 17:32:08

МУ-ын Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааны соёолонгийн уралдаан 12-ны үдээс өмнө Хүй долоон худагт болов. Энэ жил их гандуу учраас Хүй долоон худагт зуншилга маш муу, ёстой хаврын шаргал өнгөөрөө байсан учраас тоос шороо жигтэйхэн дэгдэж байлаа. Гэсэн ч хүмүүсийн соёолонгийн уралдаан үзэх хүслийг дарж чадаагүй, Улаанбаарчууд тэр чигээрээ нүүгээд ирсэн юм шиг хүн ихтэй байлаа. Салхи шороо нүд нээлгэхгүй байсан ч тэр их тоосонд дарагдан уралдаж байгаа хүүхэд морийг хараад нүднээс өөрийн эрхгүй нулмас бөмбөрөв. Тэнгэр бурхан өршөөж хур бороо оруулж, гандсан талыг сэрээж, хүн малыг ундаалаач. Энэ жилийн наадмын соёолонгийн тоосонд жинхэнэ дарууллаа. 


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал