Одоогийн байршил:mongol.china.com > Фото > Үйл явдал >

Монголын 50 сэтгүүлч Хятадад амжилттай айлчиллаа

2015-07-09 14:25:52

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны урилгаар, Монгол улсын сэтгүүлчид саяхан Хятад улсад долоо хоногийн айлчлал хийж, 5-ны өдөр эх орондоо буцлаа. Монголын сэтгүүлчид Хятадын нийгэм, ард иргэдийн ахуй амьдрал, түүх соёлтой танилцсан юм. Тэд мөн Хятадын ард түмний Фашизмын эсрэг дайнд оролцсон түүх, байгуулсан ялалт, гавьяа зүтгэлтэй танилцаж, дайныг эсэргүүцэх, энх тайвныг эрхэмлэн дээдлэх үзэл санааг Монголд уламжилна гэдгээ илэрхийлж байсан юм.

2014 оны 8-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол улсад айлчлахдаа, таван жилийн дотор Хятад улс Монголын 250 сэтгүүлчийг урьж Хятад оронд айлчлуулна гэж амласан. Мөн энэ нь хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрсаг сэтгэлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа хэлсэн юм.

"2015 он бол Монгол, Хятад, Орос гурван орны хувьд өндөр ач холбогдолтой нэг жил юм. Энэ жил Монгол улс идэвхтэй арга хэмжээ зохионо" гэж МУ-аас БНХАУ-д улсад суугаа элчин сайд ноён Ц.Сүхбаатар саяхан Бээжинд болсон үйл ажиллагааны үеэр илэрхийлсэн.

"Энэ оны хувьд Монгол Хятад Орос гурван орны харилцаанд бас нэгэн томоохон үйл явдал болж байгаа. ОХУ-ын эх орноо хамгаалах дайны ялалт байгуулсан 70 жилийн ой. Хятад улс Японы эзэрхэг түрэмгийлэгчээс эх орноо чөлөөлсөн, фашизмын дайныг ялалтаар дуусгасны 70 жилийн ой. Монгол улсын хувьд эх орны дайн болоод Хятадыг чөлөөлөх дайнд бас өөрийн бүх хүчин чадлаараа оролцож байсан учраас бид зүй ёсоор энэ ойг хоёр хөрштэйгөө хамтран тэмдэглэж байгаа чухал үе юм.”

Монголын сэтгүүлчид Хятад улс дахь долоо хоногийн айлчлалын үеэр Бээжин, Хэбэй, Жянсү зэрэг хот мужуудаар аялжээ. 7-р сарын 1-нд сэтгүүлчдийн баг Жанчхүү хотын Жанбэй сянь дахь Зөвлөлт-Монголын дайнд амь үрэгдсэн баатруудын дурсгалын цамхагт цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв. Энэ дурсгалын цогцолбор Жанбэй сяниас урагш 15 километрт байх Ехүлин даваанд оршдог. 1945 оны 8-р сарын 19, 20-нд Зөвлөлт-Монголын цэрэг, Япон цэрэгтэй ширүүн тулалдаж, ялалт байгуулсан юм. Энэ дайнд Зөвлөлт-Монголын олон дайчин халуун амиа алдаж, Хятадын ард түмний чөлөөлөх дайнд асар их хувь нэмэр оруулсан юм. Дайны дараа орон нутгийн засгийн газар, ард түмэн дайнд амь үрэгдсэн баатруудын дурсгалд зориулж уулын оройд бунхант цэцэрлэг, дурсгалын хөшөөг босгосон түүхтэй.

ОХУ болон МУ-аас БНХАУ-д улсад суугаа Элчин сайдын яамнаас гаргасан баримт сэлтэд тэмдэглэснийг үндэслэн дурсгалын цамхагт Зөвлөлтийн 53 дайчин, Монголын 13 дайчны нэрийг сийлсэн байна. Монголын Сэтгүүлчдийн Холбооны эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид сэтгэгдлээ ярихдаа:

“Тэнд Монгол улсын олон сайхан алдартай баатрууд амь үрэгдсэн. Жанчхүүгийн даваанд очиж, бидний дуртгалыг Хятадын ард түмэн, Хятадын засгийн газар хэрхэн хүндэтгэлтэй хандаж, бүхэл бүтэн, 15 га газар эзэлсэн том цэцэрлэгт хүрээлэн байгуулж, дурсгалын цамхаг босгосон, мөн музейг шинэчилж байгаа зэргийн олон зүйлийг нүдээрээ үзлээ”

Монголын олон нийтийн радио телевизээс энэ удаа 6 сэтгүүлч ирсэн. Тэд “Дайны мөрөөр” гэсэн нэртэй долоон ангит баримтат кинондоо холбогдох материал цуглуулах давхар ажилтай явсан юм. Энэ талаар МҮОНР-гийн сэтгүүлч Мөнхжаргал ингэж ярьсан юм.

"Дайны хар мөрийг ард түмэнд ойлгуулах, энх тайван хэчнээн чухал вэ гэдийг дэлхийн хүмүүст мэдүүлэх зорилготой бид нар Наньжин хотын их аллагаа, Японы түрэмгийлэгчдийн үйлдлийг харуулсан дурсгалын музейтэй бас танилцсан, энэ бас дайны хор үүсэхийг ард түмэнд таниулах маш томоохон түүхийн материал, түүхийн гэрч энд байдаг юм байна. Бид нар баримтат кинонд мань хэрэг болохуйц зүйлийг авч чадлаа гэж үзэж байна.”

Монголын SHUUD.MN сайтын сэтгүүлч Нарандэлгэрийн хувьд Бээжин, Наньжинд анх удаа хөл тавьжээ. Хятадын ногоон байгууламж, эртний буурийг хамгаалж байгаа болон орчин үеийн хотын байгуулалт түүнд гүнзгий сэтгэгдэл үлдээсэн байна. "Олон фото зураг авсан. Монголдоо очоод Хятадын нийгмийн амьдралыг бодитоор дэлгэн харуулна" гэж Нарандэлгэр ярьж байлаа.

Монголын 50 сэтгүүлчээс бүрдсэн энэ удаагийн баг бол Хятадад айлчлах 250 сэтгүүлчийн хамгийн эхний баг юм. “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Хүрэлбаатарыг Монголын сэтгүүлзүйн хоёр том шагналын эзэн, тоймч гэдгээр нь монголын уншигчид андахгүй. Энэ удаагийн айлчлалын сэтгэгдлээ тэрээр бидэндтэй хуваалцсан юм.

"Энэ удаагийн айлчлалд хоёр орны харилцаанд гүүр болох ёстой хүмүүс , тухайлбал сэтгүүлчид явж байна. Хоёр орны аж амьдрал, бусад бүх зүйлийг тольдож харуулах үүднээс нэлээд томоохон хэмжээний айлчлал боллоо. Тухайлбал хэрэв дайн болох юм бол Наньжин хотод болсон шиг үйл явдал болох юм байна гэдгийг би Наньжин хотоос харлаа даа. Энэ талаас нь илүү түлхүү бичнэ гэж хувиндаа бодож байна.”


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал