Одоогийн байршил:mongol.china.com > Фото > Үйл явдал >

Шинийн нэгний тахилга

2015-02-23 18:31:25

Ордос монголчууд сар шинийн баяраа маш өвөрмөц тэмдэглэдэг. Жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд Эзэнхороо хошуунд байдаг Чингисийн онгонд очиж, тахилга мөргөл хийдэг билээ. Үүр цаймагц дөрвөн зүг найман зовхисоос ирсэн хүмүүс Эзэн Чингисийн онгонд өргөл өргөж дуусаад дараа нь бусад арга хэмжээ зохион явуулдаг юм. Тухайн газарт очиж мөргөл хийж чадаагүй хүмүүс гэртээ тэнгэр, газар, эзэн хаандаа тахилга өргөж, ирж буй шинэ ондоо хур бороо элбэг, амар амгалан аж төрөхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлдэг байна.



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал