Одоогийн байршил:mongol.china.com > Фото > Үйл явдал >

ХОУР монгол хэлээр нэвтрүүлэг цацаж эхэлсний 50 жилийг тэмдэглэв

2014-12-31 09:57:56

"Хятадыг дэлхийд, дэлхийг Хятадад, дэлхийг дэлхийд мэдээлнэ" уриатай Хятадын Олон Улсын Радио монгол хэлээр нэвтрүүлэг явуулж эхэлсний 50 жилд зориулсан баярын хурал 2014 оны 12 дугаар сар 16-ны билигт сайн өдөр Бээжин хотноо амжилттай болж өндөрлөв.

МУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар тэргүүтэй МУ-ын дипломат ажилтнууд, ХОУР-гийн дэд дарга Ван Минхуа, Монгол хэлний редакцийн үе үеийн сэтгүүлч, орчуулагч, редакторууд болон Хятадын хэвлэл мэдээлэл, боловсрол соёлын байгууллагын холбогдох төлөөлөгч, нийт 100 орчим хүн хуралд оролцлоо.

Элчин сайд Ц.Сүхбаатар хурлын үеэр үг хэлэхдээ, "Монгол, Хятадын дипломат харилцааны 65 жилийн түүхэн туршлага соёл хүмүүнлэгийн харилцаа нь хоёр орны харилцааны чухал тулгуур гэдгийг батлан харуулсан билээ. Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакц хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, хоёр талын хүмүүнлэгийн солилцоог ахиулахад үнэтэй хувь нэмэр оруулсан" хэмээн цохон тэмдэглэв.

ХОУР-гийн ахмад сэтгүүлч, монгол хэлний редакцийг үүсгэн байгуулагчдын нэг Чулуун гуай өнөө 96 насыг зооглоод буй өндөр настан ч хуралд өөрийн биеэр оролцож, үе үеийн сэтгүүлч, орчуулагч, уран бүтээлчдэд баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр монгол хэлний редакцийн түүхээс дурсаад, "Тэртээ 1964 оны 12 дугаар сарын 1-нд нөхөр Лю Шяочи БНХАУ-ын даргаар сонгогдсон тухай баяртай мэдээг даян дэлхийд радиогийн хүчит долгионоор яруу сайхан монгол хэлээрээ нэвтрүүлж, өргөн олон сонсогчдын талархлыг хүлээж байсан маань саяхан мэт санагдана" гэж сэтгэл догдлон ярилаа.

ХОУР-гийн орлогч дарга Ван Минхуа уулзалтын үеэр тус радиогийн амжилт, хөгжлийн замналын тухай танилцуулахдаа, "Хятадын Олон Улсын Радио өнөө хэвлэл мэдээллийн олон хэрэгслийг өөртөө нэгтгэсэн дэлхийд нэртэй мэдээллийн групп болж хөгжихөд Монгол хэлний редакцийн үе үеийн орчуулагч, сэтгүүлч, уран бүтээлчид уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ их гавьяа байгуулсан юм" гэж Монгол хэлний редакцийн ажлыг өндрөөр үнэлэв.

ХОУР-гийн Монгол хэлний редакц гэрэл цацрангуй 50 жилээ амжилт дүүрэн угтлаа. Хурлын үеэр Монгол хэлний редакцийн дарга Гэрэлт тус редакцаас http://mongol.china.com мэдээллийн веб сайт болон гар утасны APP-ыг шинээр гаргаж буйгаа албан ёсоор зарласан юм. Ингэснээр ХОУР-гийн монгол хэлний редакц радиогийн богино болон хэт богино долгион, Global online болон China news мэдээллийн цахим сүлжээ, мөн холбогдох гар утасны АРР-ууд зэргийг ашиглаж Хятадын болон дэлхийн мэдээ, мэдээллийг илүү олон сувгаар шуурхай түгээж байх юм.


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал