Одоогийн байршил:mongol.china.com > Фото > Үйл явдал >

МУ-ын уран бүтээлчдийн “Тэнгэрийн эгшиг” тоглолт Бээжин хотноо боллоо

2014-12-11 09:16:59

МУ-ын уран бүтээлчдийн “Тэнгэрийн эгшиг” тоглолт Бээжин хотноо боллоо

БНХАУ дахь Монгол улсын соёлын долоо хоног ажиллагааны хүрээнд Монгол улсын Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Тэнгэрийн эгшиг” тоглолтоо 8, 9-нд Бээжин хотын үзэгчдэд толилууллаа. Бээжингийн Зууны Театрт болсон тус тоглолтонд МУ-ын гавьяат жүжигчин, дуучин С.Эрдэнэцэцэг, Н.Амгалан тэргүүтэй ҮДБЭЧ-ын 50 гаруй уран бүтээлч оролцож, монголын болон дэлхийн соёл урлагийн гайхамшгийг үзүүлэв.

Хоёр өдрийн тоглолтонд “Үлэмжийн чанар”-аар үлэмж талархал хүртсэн дуучин С.Эрдэнэцэцэг “Монголын үндэсний урлаг бол өвөг дээдсээс уламжлагдан ирсэн агуу их өв соёл юм. Үндэсний урлагийг маань Хятадын ард түмэн гайхамшигтай сайхан хүлээж авч байгаад баяртай байна” гэж ХОУР-гийн сурвалжлагчид бахархан ярилаа.

МУ-ын уран бүтээлчдийн “Тэнгэрийн эгшиг” тоглолт Бээжин хотноо боллоо

Монгол бүжгийн цоглог хэмнэл, эрэмгий хөдөлгөөн үзэгч түмнийг ёстой нэг алмайруулж байв. “Шилийн богдын салхи” бүжгийн үеэр үзэгчдийн урд эгнээнд сууж асан Жан овогт эхнэр нөхөр хоёр байн байн “Жэнь бан.../үнэхээр мундаг юм аа/” гэсээр зураг дарж суугаа харагдлаа. ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Хятад улсад олон удаа тоглолт хийж байсны дотор 2005 оны “Нүүдэлчдийн аялгуу” тоглолт үндэсний цөөхүүл хөгжмийн тоглолтыг түлхүү үзүүлж байжээ. Харин энэ удаа “Тэнгэрийн эгшиг” тоглолт бүжгийн урлагийн номеруудыг голчилж байгаагаараа онцлог гэж тус чуулгын уран бүтээлийн хэлтсийн дарга бидэнд ярив.

Тоглолтын үеэр үзэгчдийг алмайруулсан бас нэгэн үзүүлбэр бол эртний Алтайн ятга хөгжмийн тоглолт байв. 2200 гаруй жилийн тэртээх Хүннү нарын үед хамаарах энэ хөгжмийн зэмсгийг сэргээж дуугаргаснаас хойш анх удаа Хятадын тайзан дээр толилуулсан нь энэ билээ.

МУ-ын уран бүтээлчдийн “Тэнгэрийн эгшиг” тоглолт Бээжин хотноо боллоо

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал