Ши Жиньпин Италийн ерөнхий сайдтай уулзав

23-ны өдөр Ромд Хятад улсын дарга Ши Жиньпин Италийн ерөнхий сайд Гиусеппе Контетэй хэлэлцээ хийв.

Импортын экспогийн хэвлэлийн бага хурал болов

18-нд Москвагийн Олон улсын худалдааны төвд Хятадын олон улсын импортын экспогийн хэвлэлийн бага хурал боллоо.

БНСУ, ОХУ байр сууриа илэрхийлэв

БНСУ, ОХУ байр сууриа илэрхийлэв

28-нд БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн төлөөлөгч Ким Юи-Кеом: БНАСАУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Ханойн уулзалтаар хэлэлцээр байгуулж чадаагүйд харамсаж байна. Гэвч энэ уулзалтаар нааштай ахиц гаргасан юм. Уулзалтаар хоёр тал харилцан сайтар ойлголцож, үргэлжлэн яриа хэлцэл хийх сонирхолтой байгаагаа Трамп мэдэгдсэн нь дараагийн яриа хэлцэл хийхэд эерэг боломж бүрдүүллээ. Энэ удаагийн уулзалтаар гаргасан ахицад тулгуурлаж, хоёр тал үргэлжлэн яриа хэлцэл хийхийг бид хүсэж байна. Үүний тулд БНСУ-ын засгийн газар бүх хүчээ дайчлан ажиллах болно гэжээ.

2019-03-01 10:07March 25 2019 14:08:06
БНАСАУ, АНУ үргэлжлэн яриа хэлцэл хийхийг хүсэж байна гэжээ

БНАСАУ, АНУ үргэлжлэн яриа хэлцэл хийхийг хүсэж байна гэжээ

28-нд Бээжинд Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И БНХАУ-д айлчилж ирсэн БНАСАУ-ын ГХЯ-ны дэд сайд Ри Кил-Сонгтой уулзахдаа: Хоёр тал итгэл зоригтой, хүлээцтэй байж, үргэлжлэн яриа хэлцэл өрнүүлэн, зорилго, төлөвлөгөөгөө биелүүлэхийн төлөө цуцалтгүй хичээж ажиллахыг хүсье. Үүний тулд үргэлжлэн бүтээлч үүрэг гүйцэтгэж ажиллахад Хятад улс бэлэн байна гэжээ.

2019-03-01 10:03March 25 2019 14:08:06
Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах тухай хэлэлцэв

Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах тухай хэлэлцэв

Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах тухай хэлэлцэ

2019-03-01 10:00March 25 2019 14:08:06
Бээжин, Тяньжинь, Хэбэйн зохицонгуй хөгжлийг шинэ түвшинд ахиулна

Бээжин, Тяньжинь, Хэбэйн зохицонгуй хөгжлийг шинэ түвшинд ахиулна

Синьхуа агентлагийн мэдээ, 28-нд, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Хань Жэн Бээжин, Тяньжинь, Хэбэйн бүсчилсэн зохицонгуй хөгжлийг удирдах албаны хурлыг зохион байгуулж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпины Бээжин, Тяньжинь, Хэбэйн бүсчилсэн зохицонгуй хөгжлийн асуудлаарх хуралд тавьсан илтгэлийн чухал үзэл санааг нухацтай хэрэгжүүлэхийг шаардаж, 2019 оны гол ажлыг байршуулжээ.

2019-02-28 22:26March 25 2019 14:08:06
Ардын төлөөлөгчид үүрэг хариуцлагаа нухацтай биелүүлэх хэрэгтэй

Ардын төлөөлөгчид үүрэг хариуцлагаа нухацтай биелүүлэх хэрэгтэй

Синьхуа агентлагийн мэдээ, 27-нд, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү XIII сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны IX чуулганд байлцсан бүх улсын ардын төлөөлөгчидтэй уулзах үед: үндсэн хуулиар баталгаажуулагдсан үүрэг хариуцлагаа нухацтай ухамсарлан, нам, төр болон ард иргэдийн гүүрийн үүргээ сайтар биелүүлж, “ард түмэн намайг төлөөлөгчөөр сонгосон, би ард түмэндээ шударгаар үйлчилнэ” гэдгээ бат цээжилж, XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулгандаа дээд хэмжээний хариуцлагат сэтгэлээр оролцох хэрэгтэй гэжээ.

2019-02-28 21:42March 25 2019 14:08:06
5G шинэ тавцанд 4K дэлгэцийг амжилттай ашиглалаа

5G шинэ тавцанд 4K дэлгэцийг амжилттай ашиглалаа

ХОУР-гийн мэдээ, 28-нд, БНХАУ-ын хоёр чуулган тун удалгүй болох гэж буй энэхүү ялдамд, Төв радио телевизийн 5G шинэ тавцанд дээд нягтшил бүхий 4K дэлгэцийг амжилттай ашиглаж эхэллээ. Олон газарт түгсэн 16 шугамтай дээд нягтшил бүхий 4K дэлгэцийн дохиог 5G сүлжээгээр дамжуулан, Төв радио телевизийн 5G ерөнхий лабораторитой холбож, Хуавэйн 5G эвхдэг гар утсаар дээд нягтшил бүхий 4K нэвтрүүлгийг дамжуулж эхлэв. Төв радио телевизийн 5G тавцангаар олон шугамын дээд нягтшил бүхий 4K дохио, олон төрлийн нэвтрүүлгийг бэлтгэх боломжийг бүрдүүлж, олон цэг, олон газартай зэрэг холболт хийж, дээд нягтшил бүхий 4K нэвтрүүлгийг бэлтгэх, цацах чадавхтай болсныг энэ амжилт харуулж байгаа юм. Тус технологийг энэ жилийн хоёр чуулганд хэрэглэхэд бэлэн болгоод байна.

2019-02-28 20:34March 25 2019 14:08:06
Аж ахуйн нэгжийн олонх нь зах зээлийн төв шударга орчныг хамгаалдаг

Аж ахуйн нэгжийн олонх нь зах зээлийн төв шударга орчныг хамгаалдаг

ХОУР-гийн мэдээ, 28-нд Испанийн Барселон хотод, Дэлхийн хөдөлгөөнт холбооны их хурал өндөрлөв. Хурлын үеэр Хуавэйн олон оронтой өрнүүлж буй 5G хамтын ажиллагаа шинэ ахицтай боллоо. Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лү Кан мөн өдрийн хэвлэлийн бага хуралд: Аж ахуйн нэгжийн олонх нь дэлхийн зах зээлийн төв шударга орчныг хамгаалдаг гэснийг энэ удаагийн хурал дахин нотоллоо гэжээ.

2019-02-28 19:55March 25 2019 14:08:06
Яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг Солонгос Америкаас хүсэж байна

Яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг Солонгос Америкаас хүсэж байна

ХОУР-гийн мэдээ, 28-нд Бээжинд, Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лү Кан хэвлэлийн бага хуралд: Хятад улс чин үнэнчээр харилцаж, бие биеийн анхаарал хандуулж буй зүй ёсны зүйлийг харилцан хүндэтгэж, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн, тус хойгийг цөмийн зэвсэггүй болгох, хойгийн энх тайвны механизмын байгуулалтад хамтдаа хичээн зүтгэхийг Солонгос, Америк хоёр орноос хүсэж байна гэжээ.

2019-02-28 19:37March 25 2019 14:08:06
Хоёр талаараа тэвчээртэй байхыг уриалав

Хоёр талаараа тэвчээртэй байхыг уриалав

ХОУР-гийн мэдээ, 28-нд Бээжинд, Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лү Кан: Хятадын тал Энэтхэг Пакистаны байдал хурцдаж буйд сэтгэл түгшиж байгаа тул хоёр талаараа тэвчээртэй байж, яриа хэлэлцээгээ эртхэн эхлүүлэн, байдлыг үр ашигтай хяналтдаа авч, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахыг Энэтхэг Пакистан хоёр орноос хүсэж байна гэжээ.

2019-02-28 19:11March 25 2019 14:08:06
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүд ажлаа тайлагнав

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүд ажлаа тайлагнав

Сүүлийн үед төв хорооны улс төрийн товчооны гишүүд тогтоолын дагуу ажлын тайлангаа төв хороо ба ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд бичгээр өгөв.

2019-02-28 18:20March 25 2019 14:08:06
Өндөрлөгийн бүсийнхэн үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллаж байна

Өндөрлөгийн бүсийнхэн үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллаж байна

Хөхнуур мужийнхан үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ядуурлаас ангижруулах ажлаас хоцролгүй, экологийн хамгаалалтыг улам үр ашигтай болгохоор хичээн ажиллаж байна.

2019-02-28 17:49March 25 2019 14:08:06
Боловсон хүчний сургалтын материалд удиртгал бичив

Боловсон хүчний сургалтын материалд удиртгал бичив

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин удалгүй хэвлэгдэх бүх Хятадын боловсон хүчний V удаагийн бэлтгэл сургалтын материалд удиртгал бичиж өгсөн байна.

2019-02-28 17:45March 25 2019 14:08:06
cri

Календарь

Редакцийн сонголт

Иргэдийн амьжиргааг сайжруулах санал дэвшүүлэв

5-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган эхэллээ. Мөн өдөр Ши Жиньпин дарга Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, төлөөлөгчидтэй хамт засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэж, баттай, тодорхой мэдээлэл өгсөн байна.

XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган нээгдэв

Өнөөдөр Бээжин хотноо Хятадын дээд эрхт байгуулах болох БХАТИХ-ын жил тутмын чуулган нээгдлээ.

Ярилцлага

Үйлчилгээ

“ДЭЛХИЙН ЦАГ”мэдээ мэдээллийн APP ашиглалтад орлоо

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал