Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэв

2017-08-09 09:09:50

2017 оны 8 сарын 8-нд Хөх хотын Даланхар уулын энгэрийн Хөх тал дахь Өвөр Монголын үндэстний цөөнхийн соёл, спортын төвд Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээёслол төгөлдөр болж өнгөрлөө. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэнээр ахлуулсан төв засгийн газрын төлөөлөгч, ах дүү өөртөө засах орон, муж хотуудын албаны хүн, Өвөр Монголын нийгмийн олон салбарын төлөөлөл 20 мянга гаруй хүн тус арга хэмжээнд оролцөв.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн ХКН-ын Төв хороо, БХАТИХ, Төрийн зөвлөл, УТЗЗ-ийн Бүх Хятадын хороо, Цэргийн төв зөвлөлийн баярын захидлыг уншиж танилцуулав. Мөн УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн чухал үг хэлсэн юм.

Тэрээр: ӨМӨЗО-ыг 70 жилийн өмнө ХКН-ын удирдлагаар байгуулсан юм. Энэ бол Марксизм болон Хятадын хувьсгал, Хятадын үндэстнүүдийн бодит нэгдлийн аугаа их практик бөгөөд ӨМӨЗО-ны хөгжлийн шинэ хуудсыг нээж, Хятадын үндэсний өөртөө засах тогтолцооны амжилттай үлгэр жишээ болон, Хятадын үндэстнүүдийн харилцааны түүхийн шинэ хуудсыг бичиглэсэн билээ.

70 жил, ялангуяа өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойш, Өвөр Монголын олон салбарын ажил үйлс үсрэнгүй хөгжиж, даян дэлхийн анхаарлыг татсан амжилт гаргалаа. Хятад улс өдгөө чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах чухал үе шатанд орж, ӨМӨЗО ч хөгжлийн хамгийн чухал цаг үедээ байна. Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмэн намын 18-р бага хурал, 18 дахь сонгуулийн 3, 4, 5, 6-р бүгд хурлын зориг санааг тууштай хэрэгжүүлж, Ши Жиньпин даргын хэлсэн үгийн агуулга, засаглалын тухай үзэл баримтлал, шинэ санаа, шинэ стратегиас гүнзгий суралцаж, эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийг нэгдсэн журмаар төлөвлөн, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, хуулийн дагуу засаглах, намаа хатуу удирдах зэргийг сайтар зохицуулж, улс төрийн ерөнхий, цөм, нэгдмэл үзэл баримтлалыг мөрдөн, эв санаагаа нэгтгэж, Өвөр Монголын эдийн засгийн хөгжил, үндэстнүүдийн эв нэгдэл, экологийн соёл, иргэдийн амьжиргааны хөгжлийн шинэ хуудсыг нээж, эх орны умард хилийн үзэсгэлэнт бүс, “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулж, Хятадын аугаа их мөрөөдлийг хамтдаа биелүүлэх”-ийн төлөө улам их хүчин зүтгэл гаргахыг Намын төв хорооноос хүсэж байна.

Төвийн болон Өөртөө засах орны удирдлагууд үг хэлсний дараа, Өвөр Монголын аймаг хотуудын ард иргэд нутаг нутгийн нутгийнхаа хувцсаар гоёж, баярын жагсаал хийсэн байна. ХОУР-гийн сурвалжлагч Д.Хүчитбаатар мэдээллээ


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал