4-р сарын 23-нд дэлхийн 25 дахь ном унших өдөр тохиож байна. Түвдийн Лхас хот дох ТӨЗО-ны номын сан энэ сарын 21-нд үүд хаалга дахин нээлээ. 21-ний үүрээр Гэсанвандүй хэмээх уншигч уншлагын өрөөнд нь ороход түүнд сарнай цэцэг бэлэглэжээ. Энэ бол гурван сарын дараа тус номын сан дахин учирсан 100 уншигчдаа цэцэг барьж байгаа нь энэ юм.
Түвдийн номын сан 400 гаруй мянган ном судрын хадгаламжтай, Түвд хэлний эртний судар ном болон сурвалж бичиг 15 мянга гаруй бий. Хижгийн үеэр цахим уншлагын үйлчилгээ гаргаснаас хойш, анхан шатны тариачин малчид гар утасны хоёр хэмжээст кодыг уншиж, тус номын сангийн биет бус соёлын өв, ардын бүжиг зэрэг дуу дүрс бичлэгийн материалтай танилцдаг болсон юм.
Дэлхийн ном унших өдрөөр ШУӨЗО-ны Үрэмч хотын эдийн засаг техникийг нээн хөгжүүлэх бүсийн Жүн Я-нань замын хороололд үүлэн уншлагын арга хэмжээ зохиож ард иргэд гэрээсээ гаралгүйгээр ном унших болж байна.
Баатар орчуулав