Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Олимпын нээлт хаалтад хижигтэй тэмцэх агуулга оруулахыг хүсэж байна

2020-04-23 16:02:41

Синьхуа агентлагийн мэдээ, Токиогийн олимпын зохион байгуулах хорооны дарга Мори Ёширо хэлэхдээ, ирэх жилийн Токиогийн олимпын наадмын нээлт хаалтын ёслолд дэлхий дахин шинэ коронавирустэй тэмцсэн агуулга оруулахыг хүсэж байна гэжээ.

Киодо агентлагт ярилцлага өгөх үеэр Мори Ёширо хэлэхдээ, хэрэв Токиогийн олимпын наадам товлосон цагтаа зохиогдоход хүрвэл, тэр нь хижгийн эсрэг бидний тэмцлийн ялалтын бэлэг тэмдэг болж, бид хүн төрөлхтөнд тулгарсан хамгийн том гай гамшгийг ялан давсан гэдгийг гэрчлэх болно гэжээ.

82 насан сүүдэр зооглож яваа Японы экс ерөнхий сайд хэлэхдээ, олимпын нээлт хаалтын ёслолын бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан, одоо цаашид дахин хянах ажил л үлдээд байна. Нээлт хаалтын арга хэмжээний найруулагчид хижигтэй тэмцсэн агуулга оруулахыг бид шаардаж байна гэжээ.

Токиогийн олимпын наадмын нээлт хаалтын арга хэмжээний ерөнхий бүтээмжийн захирал Номура Мансай 2-р сарын эхээр хэлэхдээ, олимпын нээлтийн бэлтгэл ажил далаас наян хувьтай явж байна гэжээ. Олимпын наадам 3-р сарын 24-нд хойшилсноос хойш бүх бэлтгэл ажил зогсонги байдалд орсон юм. Токиогийн олимпын наадам хойшлоод 2021 оны 7-р сарын 23-нд нээгдэж, 8-р сарын 8-нд хаагдахаар байгаа юм.

Баатар орчуулав


Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ?

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ? Хятад эм тустай уу?

Үйлчилгээ

Коронавирусээс хэрхэн сэргийлэх вэ?

Саяхан шинэ хэлбэрийн Коронавирусээс үүссэн уушгины хатгалгаа дэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал