Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Шинэ цаг эринд балрашгүй хувь нэмэр оруулахыг уриалав

2020-04-23 16:01:35

Шааньшид ажиллаж буй ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 22-нд Ши Аньд ажиллав. Ши Жиньпин Шааньши мужийн авто машин үйлдвэрлэгч компани, Ши Аний зам харилцааны их сургууль, Датан шөнийн явган хүний гудамжид хүрэлцэн очиж, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ сэргээсэн болон нийгмийн амьдралын хэв журмыг сэргээсэн байдалтай танилцаж, олон нийтэд хандан чармайн ажиллаж, хямралыг боломж болгон ашиглаж, шинэ цаг эриний түүхэн үйл явцад Хятадын үндэстэндээ балрашгүй хувь нэмэр оруулахыг уриалсан байна.

Шанхай хотод анх байгуулсан Ши Аний зам харилцааны их сургууль бол Хятад улсад анх байгуулагдаж байсан их дээд сургуулиудын нэг юм. Өнгөрсөн зууны 50-аад онд Ши Ань хотод шилжүүлсэн байдаг. Шинэ буурь сэлгэсний дараа тус сургууль нийт 270 мянган боловсон хүчин бэлдэж, тэдний 40 хувь нь баруун бүсэд ажилласан байдаг. 2017 оны 12-р сард Ши Аний зам харилцааны их сургуулийн 15 ахмад профессор Ши Жиньпин даргад захидал илгээжээ. Ши Жиньпин чухал заавар гарган, багш оюутад баруун нутагт шилжсэн зориг санааг уламжлан, баруун бүсийн хөгжил, үндэсний бүтээн байгуулалтад хувь нэмэр, хүчин зүтгэл гаргахыг уриалсан байна.

22-нд, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга Ши Аний зам харилцааны их сургуульд хүрэлцэн очиж, тухай үеийн буурь сэлгэх үед ажиллаж байсан ахмад профессор нартай дотноор ярилцан, өргөн олон багш оюутадыг анхны зорилтоо үл умартан, үүрэг хариуцлагаа ухамсарлан, эх орны хамгаас шаардлагатай бүсэд хүрч үйлс бүтээж, "баруун нутагт нүүсэн" зориг санааг үеийн үед уламжлан үлдээхийг зоригжуулсан байна.

Ганаа орчуулав


Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ?

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ? Хятад эм тустай уу?

Үйлчилгээ

Коронавирусээс хэрхэн сэргийлэх вэ?

Саяхан шинэ хэлбэрийн Коронавирусээс үүссэн уушгины хатгалгаа дэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал