Дөрөвдүгээр сарын 13-нд, Эрээн боомтоор суудлын 250 автомашин ачсан олон улсын ачаа тээврийн галт тэрэг Улаанбаатар хотыг зорилоо.
Хятад болон Монгол, Оросын төмөр замын царигийн өргөн нарийн нь гадилгүйгээс шалтгаалан өнгөрсөнд Хятадын ачаа тээвэрлэлтийн галт тэрэг төмөр замын боомтод ирсний дараа ачаагаа бүгдийг буулгаж, Монгол, Оросын галт тэргэнд шилжүүлэн ачдаг байсан бол одоо JSQ тусгай зориулалтын галт тэрэг ажиллуулж, ачааг шилжүүлж ачихгүй, харин дугуй сольж боомтоор нэвтрүүлэх болсноор ажлын бүтээмжийг ихээр дээшлүүлэх юм байна.
Эх сурвалжийн дагуу, ирээдүйд сар болгон Монгол, Европын зах зээлд 800 автомашин, жилд дунджаар 10 мянган автомашин экспортлохоор төлөвлөж байна.