Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Трамп сонгуулийн төлөө байрь сууриа өөрчлөв

2020-03-26 20:40:13

Өнгөрсөн хэдэн хоногт, Хятад, Америк хоорондын маргаанд эргэлт гарав. 23-нд Америкийн дэд ерөнхийлөгч Майк Пенс хэлэхдээ, өнгөрсөний халдварын эсрэг авч буй арга хэмжээтэй харьцуулбал Хятад улсын Коронавирусийн халдварын эсрэг оруулсан хүчин чармайлт нь улам "ил тод" болсон гэжээ. Мөн өдөр Трамп хувийн хуудсандаа "Вирус" хэмээн коронавирусийн цар тахлыг нэрлэж, "Хятадын вирус" хэмээх үгнээс зайлхийсэн байна. 24-нд тэрээр Fox News-т өгсөн ярилцлагадаа, үүний тухай дахиж дурдмааргүй байна, би олны анхаарлын төвд орчих шиг боллоо гэжээ.

Трамп "Хятадын вирус" гэсэн үг хэлснээс хойш, Америк дахь Хятадын цагаач иргэдийг дарамтлан, доромжлосон хэмээн хэвлэлийнхэн мэдээлжээ. "Нью-Йорк таймс" сонинд "Ази гаралтай Америкийн иргэд ч сүрдүүлэлд өртөж байна, тэднийг Америк дахь Хятадын цагаач иргэдтэй андуурах үзэгдэл оршиж байна" гэжээ.

Трампд нүүрлэж буй улс төрийн дарамт явах тусам ихсэж байна. Vox мэдээллийн сайт мэдээлэхдээ, Ази гаралтай сонгогчдын эгнээ хурдтай өргөжиж, сонгуульд хүчтэй нөлөөлж байна. Ардчилсан нам болон Бүгд найрамдах нам тэдний саналыг авахыг хүсэж байна. NBC мэдээлэхдээ, Ази гаралтай Америкийн сонгогчид зарим бүсийн сонгуулийн хувь заяаг шийдэж байна гэжээ.

Олон улсыг ажихад Хятадад найрсаг байх шаардлага өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, Америкт халдварын эсрэг хүрэлцэхүйц эмчилгээний эд материал байхгүй байна. Нью-Йорк хотын захирагч Эндрю Куомо Холбооны засгийн газартаа хандан хэлэхдээ, хүчилтөрөгчийн аппаратаар хангахгүй бол 26 мянган иргэний амь нас эрсдэх аюултай байна гэжээ. Америк яг одоо Хятадаас амны хаалт болон хамгаалалтын эд материал импортлох хүсэлт тавьж байна. Хятад улсаас эмчилгээний бүтээгдэхүүн хамгийн их худалдан авагч орны хувьд хямралын үед Хятад улстай найрсаг харилцаатай байх нь юунаас ч чухал. Туслалцаа шаардлагатай орнуудад тусламж үзүүлэхэд бэлэн байна хэмээн Хятад улс илэрхийлсэн юм.

Вакцин судлах болон халдвараас сэргийлэх нь урт хугацааны ажил, тогтвортой эмчилгээний эд материал болон эм бэлдмэлийн хангамж хэрэгтэй, тиймээс хоёр орны хооронд тогтвортой ажлын харилцаатай байх нь маш чухал гэдгийг харуулж байна. Энэхүү аюулт халдварыг "Хятадын вирус" хэмээн нэрлэх нь дээрх зорилтыг биелүүлэхэд ашиггүй байх нь гарцаагүй.

Н.Пүрэвжав


Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ?

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ? Хятад эм тустай уу?

Үйлчилгээ

Коронавирусээс хэрхэн сэргийлэх вэ?

Саяхан шинэ хэлбэрийн Коронавирусээс үүссэн уушгины хатгалгаа дэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал