Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хороолол нь Хятад улсын халдвартай тэмцэх гол халхавч болж байна

2020-02-12 20:45:15

Хороолол нь Хятад улсын халдвартай тэмцэх гол халхавч болж байна

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан Бээжин хотын шинэ төрлийн коронавирусын халдвартай тэмцэж буй ажил байдалтай танилцах үеэр онцлохдоо, хороолол нь халдварыг хяналтдаа авах тэргүүн шугам бөгөөд маш их үр ашигтай хамгаалалтын шугам юм. Бүх улс даяар хорооллын халдвартай тэмцэх ажилд гүйцэтгэж буй үүргээ гүйцэд бадруулан, хяналтдаа авах хүчин чадлаа хороололд төвлөрүүлэн, хорооллын халдвартай тэмцэх бах бөх халхавч болгох хэрэгтэй гэжээ.

Хороолол нь Хятад улсын халдвартай тэмцэх гол халхавч болж байна

Хороолол бол Хятадын нийгмийн засаглалын үндсэн нэгж, Хятадын эрх баригч нам, засгийн газрын ард ирэгтэйгээ харилцах, ард иргэдэд үйлчлэх үндсэн хүчин бөгөөд ард түмний байдлыг нарийн ойлгож байдаг. Шинэ төрлийн коронавирусын халдвар гарснаас хойш хорооллын хамгаалах шугамыг сайтар сахих нь халдварын тархалтыг таслан зогсоох хамгийн үр ашигтай арга зам юм. Ийм нөхцөл байдалд, ард түмнийхээ хүчийг дайчлан, халдварын эсрэг тэмцэж ялалт байгуулахын тулд, үндсэн шатны хороолол орлуулж болшгүй чухал үүрэг гүйцэтгэж байна.

Хороолол нь Хятад улсын халдвартай тэмцэх гол халхавч болж байна

Энэ удаагийн халдварын эсрэг тэмцэл нь Хятадын хорооллын ажилтнуудын чадварыг шалгах хамгийн том сорилт мөртөө хорооллыг засаглах системийн байгуулалтыг сайжруулах боломж юм. Хятадын орон газрын хороолол Төв хорооны шийдвэрийг сайтар дагаж мөрдөн, олны хүчийг дайчлах юм бол халдвараас хамгаалах халхавчийг илүү бат бөх болгон, гаднаас нэвтрэхгүй, дотроос тарахгүй байх үр дүнтэй хамгаалалтын шугамыг байгуулан, халдварын эсрэг тэмцэлд ялалт байгуулах нөхцөл боломж бүрдүүлж чадна.

Н.Пүрэвжав

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ?

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ? Хятад эм тустай уу?

Үйлчилгээ

Коронавирусээс хэрхэн сэргийлэх вэ?

Саяхан шинэ хэлбэрийн Коронавирусээс үүссэн уушгины хатгалгаа дэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал