Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

“Хятад, Монголын харилцаа эрчтэй хөгжиж, хөгжлийн хурдны замд орлоо”-БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминтэй хийсэн ярилцлага

2019-12-12 09:12:55

Айлчлан ирж буй 2020 оны босгон дээр, удахгүй үүрэгт ажлын хугацаа нь дуусаж эх орондоо буцах гэж байгаа БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны дипломат харилцааны хөгжил дэвшил, хамтын ажиллагааны ололт амжилт, ирээдүйн төлөв зэрэг асуудлаар Хятадын Төв Радио, Телевизийн МУ дахь салбарын сурвалжлагч О.Дарамбазарт ярилцлага өгсөн юм. 

БНХАУ-ын умард хөрш Монгол улсбол Хятад улсын сайн хөрш, сайн түнш, сайн найз, мөн “Бүс ба зам" дагуу чухал орнуудын нэг юм. 2014 онд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин МУ-д төрийн айлчлал хийж, хоёр талын харилцааг иж бүрэн стратегийн түншийн түвшинд хүргэж хөгжүүлсэн билээ. Сүүлийн жилүүдэд, Хятад, Монгол хоёр орны өндөр дээд хэмжээний харилцан айлчлал олширч, улс төрийн итгэлцэл гүнзгийрэн, олон салбарын бүх талын хэлхээ холбоо, хамтын ажиллагаа өргөжин тэлж, хоёр орны харилцаа бүх талаар эрчтэй хөгжиж байна.

Элчин сайд Шин Хаймин үүрэгт ажлынхаа хугацаанд Хятад, Монгол хоёр орны харилцааны хөгжлийн ололт амжилтад сэтгэл хангалуун байж, хоёр орны харилцааны ирээдүйн хөгжилд илтгэл төгс байгаагаа илэрхийллээ. Тэрээр сурвалжлагчид ярилцлага өгөхдөө:

“Хятад, Монголын харилцаа эрчтэй хөгжиж, хөгжлийн хурдны замд орлоо”-БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминтэй хийсэн ярилцлага

"БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар миний бие 4 жил гаруй ажиллах хугацаанд, Хятад, Монгол хоёр орны харилцаа эрчтэй хөгжиж буйд баяртай байна. 2014 онд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин МУ-д амжилттай төрийн айлчлал хийж, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгон дээшлүүлснээр, хоёр орны харилцаа хөгжлийн хурдны замд орж, хоёр тал бие биеийнхээ амин чухал ашиг сонирхол, анхаарал тавьж буй чухал том асуудлыг харилцан хүндэтгэсний үндсэн дээр, өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, улс төрийн итгэлцэл, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн хэлхээ холбоог хамарсан олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн" гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ?

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ? Хятад эм тустай уу?

Үйлчилгээ

Коронавирусээс хэрхэн сэргийлэх вэ?

Саяхан шинэ хэлбэрийн Коронавирусээс үүссэн уушгины хатгалгаа дэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал