Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

“Хөх тэнгэрийн орон” үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийлээ

2019-12-04 01:58:25

2019 оны 12-р сарын 3-нд, Монгол улсын гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн “Хөх тэнгэрийн орон” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо нээлтээ хийлээ. Энэ нь түүний гадаадад гаргаж буй гурав дахь удаагийн үзэсгэлэн юм байна.

Үзэсгэлэнг Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Ц.Батбаатар нээж хэлсэн үгэндээ “Монгол Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн түүхт ойн жил Монголын гэрэл зурагчдын олон бүтээл Хятад улсад хэвлэн нийтлэгдэж, үзэсгэлэн болон гарч буйн нэг нь “Хөх тэнгэрийн орон” хэмээх энэхүү үзэсгэлэн байж, 40 зургаас бүрдэж байгаа хэдий ч дөрвөн улирлын өнгө хийгээд монгол түмний эрт эдүгээгээс энэ цагийн бүхий л төрөхийг давтагдашгүй содон өнцгөөс авч чадсан шилдэг бүтээлүүд гэдгээрээ онцлогтой. Тус үзэсгэлэн нь Монгол орноо гадаадад сурталчилсан манай салбарын зайлшгүй нэг томоохон ажил боллоо” гэв. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Хятадын гэрэл зургийн нийгэмлэг, соёлын салбарын өндөр дээд албан тушаалтнуудаас гадна, Монгол Улсын БСШУС-ны Дэд сайд Г.Ганбаяр, тус яамны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн нарын хүндэт зочид оролцлоо. Энэхүү үзэсгэлэн нь энэ сарын 1-3-ны өдрүүдэд Бээжин хотноо болж буй Монголын соёлын өдрүүдийн хүрээнд зохиогдож, Хятадын Олон улсын соёлын солилцооны төвийн Үзэсгэлэнгийн танхимд 10 хоног үргэлжилнэ.

Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал