Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Лиссабоны гэрээ хүчин төгөлдөр болсны 10 жилийн ойг тэмдэглэж байна

2019-12-02 11:12:40

ХТРТ-ийн мэдээ: Орон нутгийн цагаар 12-р сарын 1-нд, ЕХ-ны түүх шинэ хуудсыг бичиглэлээ. ЕХ-ны шинэ удирдагчид Брюссель хотод Лиссабоны гэрээ хүчин төгөлдөр болсны арван жилийн ойг тэмдэглэсний зэрэгцээ Европын зөвлөлийн ерөнхийлөгч болж буй Чарльз Мишель, Европын Комиссын ерөнхийлөгч болж буй Урсула фон дер Лейен нар албан тушаалаа албан ёсоор хүлээн авсан байна.

Орон нутгийн цагаар 12-р сарын 1-нд ЕХ-ны шинэ удирдагч Европын парламентын дарга Дэвид Сассоли, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард нар Брюссель хотын Европын түүхийн музейд болсон Лиссабоны гэрээ хүчин төгөлдөр болсны арван жилийн ойг хамтдаа тэмдэглэжээ. Мөн өдөр Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен албан тушаалаа хүлээж авсан юм. ЕХ-ны шинэ удирдагчид Европын түүхийн музейд зочилсны дараа сэтгүүлчидтэй уулзсан юм.

Европын парламентын дарга Дэвид Сассоли, ЕХ-ны шинэ удирдагчид амлалтаа хамтдаа хэрэгжүүлэхийг уриалсан байна.

"Одоо үйл ажиллагаа явуулах цаг болсон. Европын парламент та нартай хамт Европыг үргэлжлүүлэн бүтээн байгуулахад бэлэн байна. Бид өнгөрсөн хэдэн сард өгсөн амлалтаа хүмүүсийн амьдралыг сайжруулах бодит зүйл болгон хэрэгжүүлэх ёстой. Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахаас эхлээд амьдралын өртгийг бууруулах хүртэл Европын ард түмэн бидний бодит үйлдлийг харахыг хүсэж байна."

Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель, Лиссабоны гэрээний гүйцэтгэж буй үүргийг дурдаж, Лиссабоны гэрээ ЕХ-ны үр ашиг, ардчилсан хууль ёсны байдлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааныхаа уялдаа холбоог нэмэгдүүлэхэд чиглэснийг онцолсон байна. Тэрээр илтгэлийнхээ төгсгөлд түүний хамтран ажиллагч Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Европын парламентын дарга Дэвид Сассоли, Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард нарыг уриалан дуудсан байна.

"Лиссабоны гэрээ болон түүний үндэслэгчээс урам зориг авч идэвхтэй шинэтгэлийн зорилтуудыг иргэн бүрийн бодит амьдралд хүргэхээр хичээн ажиллах ёстой. Европын ард иргэд бидэнд ихээхэн итгэл найдвар тавьж байгаад би итгэлтэй байна. Бид хамтын хүчин чармайлтаар Европын төлөвлөгөөнд эрч хүчээ нэмэрлэе" гэжээ.

Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен: Өнөөдрөөс эхлэн миний бие болон хамтран ажиллагчтайгаа хамт “Лиссабоны гэрээ”, гэрээний үзэл баримтлалын хамгаалагч болно. Европын түүхийн музейгээс европчуудын өвлөж авсан баялгийг харуулсан гэж үздэг ч Европ бол амлалт, ирээдүй юм гэжээ.

"Бид бүхэн өдөр бүр ширхэг тоосгоор Европыг бүтээн байгуулах ёстой. Бидний үүрэг хариуцлага бол Европын ахан дүүсийн хамтын итгэл найдвар бөгөөд тэдний хамгаалагч болох ёстой."

Ёслолын арга хэмжээнд, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель, Европын парламентын дарга Дэвид Сассоли нар хамтдаа “Лиссабоны гэрээ”-ний хуулбарыг Урсула фон дер Лейенд гардуулсан нь ЕХ-ны комиссынхон шинэ баг бүрэлдэхүүн албан тушаалаа албан ёсоор хүлээн авсныг харуулж байна.



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал