Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ши Жиньпин дарга Ланьжөү хоттой танилцав

2019-08-22 17:20:54

Ганьсү мужийн ажил байдалтай танилцаж яваа ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 21-нд Хэшигийн хонгилын зүүн хэсэгт байрлах Үвэй хотод очиж, ядуурлыг буруулах зорилгоор нүүлгэн шилжүүлсэн ард иргэдийг эргэж, тус нутгийн цөлжилтийг засаж, ой мод тарин, экологийг хамгаалсан байдалтай танилцжээ. Мөн өдөр Ши Жиньпин дарга Ланьжөү хотод очиж, Хатан голын ус шахах Ланьте станцын төслийн газар, "Уншигч" хэвлэлийн ХХК-тай танилцсан байна.

21-нд, Ши Жиньпин дарга Гүлан сяний Бабүша ойн талбайд хүрч, орон нутгийн элсэн цөлийг зассан ажил байдалтай танилцаж, Бабүша элсэн цөлийг гурван үерээрээ засан сайжруулсан сэтгэл хөдөлгөм тайланг сонссон байна. Ши Жиньпин: Бид чинээлэг амьдралаасаа хүчирхэг болохын тулд экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг сайтар хийж, үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулах ёстой гэжээ.

21-нд, Ши Жиньпин дарга Ганьсү мужийн Ланьжөү хотын Хатан голын Ланьте ус шахах станцын төслийн газар, Хатан голыг засаж хамгаалах, даланг бэхэлж үерээс сэргийлэх төслийн бүтээн байгуулалт зэрэг ажил байдалтай танилцжээ. Тэрээр: Хотын бүтээн байгуулалт ард түмнээр төв болгох хөгжлийн үзэл баримтлалыг дагаж мөрдөн, ард түмэнд илүү сайн үйлчлэх явдал юм гэжээ.

Үүний дараа, Ши Жиньпин Ланьжөү хотод байрлах "Уншигч" хэвлэлийн ХХК-д хүрч, аж ахуйн нэгжийн түүхийн ул мөр, хэвлэж нийтлүүлэх, ажил төрөл эрхлэх менежментийг ойлгон, “Уншигч” сэтгүүлийн редакцын ажилтнуудыг эргэсэн байна.

Ренчинсоо



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал