Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Шинэ эрчим хүчний машины борлуулалтаар тэргүүлсээр байна

2019-08-13 15:01:23

Сүүлийн жилүүдэд, шинэ эрчим хүчний машины үйлдвэрлэл тасралтгүй хөгжиж, боловсронгуй болохын хэрээр, хятадууд шинэ эрчим хүчний машин жолоодох, ногоон аяллын арга хэлбэрийг сонгох боллоо. Хятадад шинэ эрчим хүчний машин барих нь улам олширч, шинэ эрчим хүчний машины борлуулалт дөрвөн жил дараалан дэлхийд тэргүүлжээ.

Бээжинд амьдардаг ноён Ван хагас жил гаруй шинэ эрчим хүчний машин барьж байна. Тэрээр: Шинэ эрчим хүчний машины хамгийн сайн тал бол мөнгө хэмнэх явдал юм гэжээ. Урьд тэрээр шатахуун хэрэглэдэг машин жолооддог байхад, 100 км бүрд бараг 7 литр шатахуун зарцуулдаг, тэр нь 50 орчим юань болдог байжээ. Шинэ эрчим хүчний машинтай болсноор, 100 км зам туулахад ердөө 6, 7 юань зарцуулдаг болсон гэнэ. Ван гуай хэлэхдээ: "Хамгийн гол нь шинэ эрчим хүчний машин зардал хэмнэдэг давуу талтай. Миний хувьд, шатахуун болон цахилгааны өөрийн өртөг их ялгаатай юм" гэжээ.

Ноён Сүн ч шинэ эрчим хүчний машин барьдаг болжээ. Тэр ч бас энэ төрлийн машины тааламжтай байдалд татагдсан байна.

Тэрээр:"Шинэ эрчим хүчний машины маш олон тохиргоо, шийдэл нь шатахуун хэрэглэдэг машинаас хавьгүй илүү байдаг. Би энэ машиныг гурван жилийн өмнө авсан. Агаар цэвэршүүлэх систем, 360 градусын камер, мөргөлдөхөөс сэргийлэх гээд аюулгүйн маш олон системтэй. Иймээс В зэрэглэлийн машинаас илүү давуу талтай. Энэ машинаар давхихад ямар ч чимээ шуугиангүй, маш богино хугацаанд хурдаа нэмж болдог, илүү амар байдаг. Нэг сайн цэнэглэвэл 300 км явна. Хот дотор баривал, өдөр тутмын зорчих шаардлагыг бүрмөсөн хангаж чадна" гэжээ.

Одоо, улам олон хятадууд цахилгаан машин хэрэглэх болжээ. Энэ нь нэг талаар Хятадын зарим том, дунд хотын байгаль орчныг хамгаалах үүднээс уламжлалт шатахуун хэрэглэдэг тээврийн хэрэгслийг худалдаж авах, ашиглахад янз бүрийн хязгаарлалт тавьдаг тул, цахилгаан машин худалдан авч ашиглах нь харьцангуй амар байдаг. Нөгөө талаар, хүмүүс шинэ эрчим хүчний машинууд маш сайн гэдгийг олж мэдсэнтэй холбоотой юм. Цахилгаан машин зардаг нэг 4S дэлгүүрийн борлуулалтын менежер Ван Жяшэнь: Манай дэлгүүрийн цахилгаан машин сайн зарагдаж байна гэж хэлсэн юм.

Тэрээр хэлэхдээ:“Энэ брэндийн машинаас, сард бараг 300-400-г борлуулдаг. Сүүлийн жилүүдэд, Хятадын засгийн газар шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүдийг ихэд дэмжиж, хэрэглэгчдийг шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл худалдаж авч, ашиглахыг урамшуулснаар цахилгаан машин худалдан авах нь хөнгөлөлттэй, боломжтой гэдгийг хэрэглэгчдэд мэдрүүлсэн юм. Манай дэлгүүрт ирж машин үзэх хүн улам олширсон гэжээ. Тэрээр:“Одоо машин худалдан авах хүсэлтэй хэрэглэгчдийн ихэнх нь бодлогын талаар нөхөн олговор өгч байгаа 90-170 мянган юанийн үнэтэй машиныг илүү анхаарч байна. Шинэ эрчим хүчний автомашины гол онцлог шинж нь хямд, сэлбэг хэрэгсэл нь элбэг, аялах хугацаа харьцангуй урт байдагтай холбоотой” гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Иргэдийн амьжиргааг сайжруулах санал дэвшүүлэв

5-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган эхэллээ. Мөн өдөр Ши Жиньпин дарга Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, төлөөлөгчидтэй хамт засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэж, баттай, тодорхой мэдээлэл өгсөн байна.

XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган нээгдэв

Өнөөдөр Бээжин хотноо Хятадын дээд эрхт байгуулах болох БХАТИХ-ын жил тутмын чуулган нээгдлээ.

Ярилцлага

Үйлчилгээ

“ДЭЛХИЙН ЦАГ”мэдээ мэдээллийн APP ашиглалтад орлоо

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал