Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

​“Зохицол ялгарал зургийн үзэсгэлэн-2019” Бээжинд нээгдлээ

2019-08-01 20:12:58

​“Зохицол ялгарал зургийн үзэсгэлэн-2019” Бээжинд нээгдлээ

8-р сарын 1-нд, Бээжингийн үндэстний соёлын ордонд Хятадын Төв Радио Телевизийн Ази, Африкийн бүсийн хэлний програмын төв болон Хятадын радио, кино, телевизийн нийгмийн байгууллагын нэгдсэн холбоо хамтран эрхэлсэн "Зохицол ялгарал зургийн үзэсгэлэн-2019" албан ёсоор нээгдэв. Үзэсгэлэн 6 хоног үргэлжилж, БНХАУ, БНАСАУ, Япон, Монгол, БНСУ зэрэг таван орны уран бүтээлчдийн бичиж зурсан уран бичлэг, уран зургийн 170 гаруй бүтээл болон эдгээр орны хүүхэд залуучуудын 100 гаруй бүтээл үзэсгэлэнд оролцож байна.

​“Зохицол ялгарал зургийн үзэсгэлэн-2019” Бээжинд нээгдлээ

Япон улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, БНСУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ, МУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны албан төлөөлөгч, холбогдох байгууллагын удирдлага болон бүтээлээ үзэсгэлэнд оролцуулсан уран бүтээлч зэрэг 200 гаруй төлөөлөгч тус арга хэмжээнд оролцов.

​“Зохицол ялгарал зургийн үзэсгэлэн-2019” Бээжинд нээгдлээ

Зохион байгуулагч талын төлөөлөгч Жан Хүй нээлтийн ёслолд хэлэхдээ, энэ жилийн 5-р сард Бээжин хотноо зохиогдсон Азийн Соёл Иргэншлийн яриа хэлцлийн үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ, соёл иргэншлүүд харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан, сайн сайхан зэрэгцэн оршиж, нээлттэй, багтаамжтай, харилцан сонирхон харилцан суралцаж, цаг үетэйгээ зэрэгцэн урагшилж, шинийг бүтээж, хөгжих хэрэгтэй. Соёл иргэншил болгон өөрийн гэсэн үндэс ул мөртэй бөгөөд улс орон болон үндэстний ер бусын ур ухаан, оюун ухааны мөрөөдлийг тээж, өвөрмөц үнэ цэнтэй байдаг гэсэн юм. Тэрээр цааш нь хэлэхдээ, өнөөдөр бид дэлхийн байдал ихээхэн өөрчлөгдөж, соёл иргэншлийн зөрчил улам бүр нэмэгдэх байдалд тулгарч байна. Энэхүү сорилт ихтэй байдалд бид Зүүн Хойд Азийн зургийн үзэсгэлэн зэрэг урлагийн арга хэмжээнээс хүн төрөлхтний харилцах ухааныг сурч, соёл иргэншлийн зөрчлийг соёл иргэншлийн солилцоо болгон өөрчлөн, уран бичлэг уран зургаар хүмүүсийг дуудан сэрээх ёстой гэв.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Иргэдийн амьжиргааг сайжруулах санал дэвшүүлэв

5-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган эхэллээ. Мөн өдөр Ши Жиньпин дарга Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, төлөөлөгчидтэй хамт засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэж, баттай, тодорхой мэдээлэл өгсөн байна.

XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган нээгдэв

Өнөөдөр Бээжин хотноо Хятадын дээд эрхт байгуулах болох БХАТИХ-ын жил тутмын чуулган нээгдлээ.

Ярилцлага

Үйлчилгээ

“ДЭЛХИЙН ЦАГ”мэдээ мэдээллийн APP ашиглалтад орлоо

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал