Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Зэвсэглэлийн хяналтын системийг эвдэж байгаа нь таамаглахын аргагүй үр дагавар авчирна

2019-02-10 15:31:13

Зэвсэглэлийн хяналтын системийг эвдэж байгаа нь таамаглахын аргагүй үр дагавар авчирна

​Синьхуа агентлагийн мэдээ: 9-нд ОХУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Васили Небензяа: АНУ дэлхийн зэвсэглэлийн хяналтын системийг эвдэж байгаа нь таамаглахын аргагүй үр дагавар авчрах болно гэжээ.  Небензяа Оросын телевизийн нэгдүгээр сувагт өгсөн ярилцлагадаа: АНУ зэвсэглэлийн хяналтын системийг эвдэж, зэвсэглэлээр хөөцөлдөн, дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байна. Хойшид байдал хэрхэн өөрлөгдөхийг Оросын тал таамаглахын аргагүй, гэнэтийн мөргөлдөөн үүсэх эрсдэл ч нэмэгдэж байна. Хүйтэн дайны үеийн зөрчил мөргөлдөөн оршсоор байгаагийн гол шалтгаан нь Орос бие даасан дипломат бодлого хэрэгжүүлж, барууны орнууд 1990-ээд оны үеийнх шиг ОХУ-д нөлөөлж чадахгүй болсондоо ихэд дургүйцэж байна гэжээ.  АНУ 2-ны өдрөөс эхлэн “Дунд ба ойрын зайн тусгалттай пуужинг устгах гэрээ”-г хэрэгжүүлэх үүргээ түр зогсооно гэж АНУ-ын төрийн департамент 2-р сарын 1-нд мэдэгдсэн юм. ОХУ-ын ерөнхийлөгч Путин тэр даруй тус гэрээг хэрэгжүүлэх үүргээ түр зогсоохоо мэдэгдэж, "Дунд ба ойрын зайн тусгалттай пуужинг устгах гэрээ”-тэй холбоотой асуудлаар дахин олон улсын хэлэлцээр хийхгүй хэмээн мэдэгдсэн юм.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Элчин сайд Шин Хайминий шинэ оны мэндчилгээ

а бүхэн сайхан өвөлжиж байна уу? БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин миний бие 2019 оны шинэ оны босгон дээр та бүхэнд халуун дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал