Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Үндэстнүүдийн ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

2019-02-04 15:20:11

Үндэстнүүдийн ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

3-нд Бээжин хотноо ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл 2019 оны шаргачин гахай жилийн сар шинийн баярын золголт зохиов. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин үг хэлж, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс Хятадын үндэстнүүдийн ард түмэн, Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн ахан дүүс, Тайванийн ахан дүүс, гадаадад буй Хятадын цагаач иргэдэд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Ардын их хурлын ордон хөөр баяраар бялхаж байлаа. Олон салбарын 2000 гаруй хүн хуран цугларч, сар шинийн баяраа угтжээ. Үдээс өмнө 10 цагийн үед, Ши Жиньпин тэргүүтэй нам төрийн удирдагчид Ардын их хурлын ордны танхимд орж ирлээ. Ши Жиньпин үг хэлж, юуны өмнө нийт ард түмэндээ сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Үндэстнүүдийн ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

Тэрээр: Өнгөрсөн нэг жил Хятадууд тасралтгүй урагшилж олон амжилт гаргасан. Хятадын эдийн засаг тогтвортой байдлын дунд урагшилж, онц их эрсдэлээс хамгаалах, ядуурлыг нарийвчлан арилгах, бохирдлыг бууруулах зэрэг гурван талаар илэрхий ахиц гаргалаа. Батлан хамгаалах ба цэрэг армийн өөрчлөлтийг улам гүнзгийрүүлж, Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааны шинэ хуудсыг нээж, намыг бүх талаар цэгцлэх ажлыг гүнзгийрүүлж байна. Нийгэм тогтвортой, иргэдийн сэтгэл ханамж улам нэмэгдэн, намын XIX хурлын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажилд сайн эхлэл тавьсан. Нам улс орны хөгжлийн бүх амжилт ард түмний гараар бүтсэн юм. Ард түмэндээ түшиглэвэл давж туулахгүй бэрхшээл гэж үгүй, биелүүлж чадахгүй аугаа их үйлс гэж үгүй юм гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Элчин сайд Шин Хайминий шинэ оны мэндчилгээ

а бүхэн сайхан өвөлжиж байна уу? БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин миний бие 2019 оны шинэ оны босгон дээр та бүхэнд халуун дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал