Жилийн бүрийн цагаан сарын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин анхан шатны ажилтнуудыг эргэдэг заншилтай. 2-р сарын 1 бол Хятадын билгийн тооллын 12-р сарын 27 юм. Ши Жиньпин дарга Бээжин хотын анхан шатны боловсон хүчнүүдийг эргэж, Хятадын үндэстнүүдийн ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.
Ард олны аюулгүй байдал бол халуунд халж, хүйтэнд хөрч ажиллаж байгаа цагдаа нартай салшгүй холбоотой. 1-нд Ши Жиньпин Бээжин хотын нийгмийг аюулаас хамгаалах товчоонд очиж, цагдаагийн албан хаагчдыг эргэн, харуул манаанд гарч буй цагдаатай онлайнаар ярилцжээ. Зургаан жилийн өмнөх энэ өдөр Ши Жиньпин ажил үүргээ гүйцэтгэж байсан Бээжин хотын цагдаа нарыг эргэж, Хятадын цагдаагийн албан хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүлж байсан билээ.
Хотын нарийн гудамжнууд бол Бээжин хотын амин судас юм. Бээжин хотын гудамжнууд хотын жирийн иргэдийн сэтгэл зүрхэнд ижил дасал болсон байдаг. Ши Жиньпин Бээжингийн Чянмэний зүүн дүүргийн Цаочан Ситяо гудамжтай танилцаад жирийн иргэдийн гэрээр орж, тэдэнтэй хамт банш хийж, хууч хөөрөн, Бээжингийн уугуул иргэдээр дамжуулж, ард түмэндээ сар шинийг мэндчилгээ дэвшүүллээ.
"Эндээс та бүхэнд, та бүхнээр дамжуулан Бээжин хотын боловсон хүчин олон түмэнд, мөн Хятадын үндэстнүүдийн ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлье. Ард түмэнд маань улам аз жаргалтай, улс орон маань улам хөгжин хүчирхэгжиж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Та бүхэн сар шинэдээ сайн сайхан шинэлээрэй” гэжээ.