Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ши Жиньпин БНАСАУ-ын урлагийн тоглолтыг үзэв

2019-01-28 10:23:06

Ши Жиньпин БНАСАУ-ын урлагийн тоглолтыг үзэв

Синьхуа агентлагийн мэдээ: 27-нд Бээжинд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин, гэргий Пэн Ли-Юаний хамт БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны орлогч дарга, Гадаад харилцааны яамны сайд Ри Су-Юн тэргүүтэй БНАСАУ-ын уран бүтээлчидтэй уулзлаа.

Ши Жиньпин, Пэн Ли-Юань нар БНАСАУ-ын уран бүтээлчид Хятад улсад тоглолт хийхийг сайшааж байлаа. Ши Жиньпин: Энэ тоглолт хоёр орны тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж буй соёлын солилцооны чухал арга хэмжээ бөгөөд БНХАУ, БНАСАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж байгаа юм. Уран сайхны тоглолт амжилттай болж, хоёр ард түмний найрсаг сэтгэлийг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Ши Жиньпин БНАСАУ-ын урлагийн тоглолтыг үзэв

Ри Су-Юн юуны өмнө ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, хатагтай Пэн Ли-Юань нарт Төв хорооны дарга Ким Жон Ун, хатагтай Ри Сол-Жу нарын мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг уламжлаад, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятад улсад хийсэн урлагийн тоглолтыг дэмжсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.

Ши Жиньпин дарга Ким Жон Ун, хатагтай Ри Сол-Жу нарт халуун мэнд хүргэн, сайны ерөөл дэвшүүлж буйг уламжилж өгөхийг Ри Су-Юнаас хүсээд 2018 оноос хойш би Ким Жон Ун даргатай 4 удаа уулзаж, шинэ эриний БНХАУ, БНАСАУ-ын хоёр нам, хоёр орны харилцааны талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. БНХАУ, БНАСАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. БНХАУ БНАСАУ-тай хамтран хоёр талын нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, хоёр ард түмэнд улам их үр ашиг хүртээж, бүс нутаг болон дэлхий дахины энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ. Сарантуяа

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Элчин сайд Шин Хайминий шинэ оны мэндчилгээ

а бүхэн сайхан өвөлжиж байна уу? БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин миний бие 2019 оны шинэ оны босгон дээр та бүхэнд халуун дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал