Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятад, Америк хоёр тал хамтран зүтгэх хэрэгтэй

2019-01-10 17:02:33 Д.Хүчитбаатар

Хятад, Америк хоёр тал хамтран зүтгэх хэрэгтэй

9-нд Бээжинд Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны асуудлаарх дэд сайдын хэмжээний зөвшилцөл өндөрлөлөө. Энэ бол хоёр орны төрийн тэргүүн нарын Аргентины уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх анхны зөвшилцөл бөгөөд хоёр тал худалдааны асуудал, ялангуяа бүтцийн чанартай асуудлаар санал бодлоо өргөн хүрээнд, гүнзгий солилцжээ. Хэдийгээр зөвшилцлийн хугацааг нэг хоногоор сунгасан ч харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, анхаарал хандуулж буй асуудлыг зохицуулах үндэс суурь тавьж өссөн байна.  

Зөвшилцлийн үр дүнд, хоёр тал худалдааны асуудлаар өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрчээ. Тухайлбал, Хятад улс дотоодын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг улам сайн хангаж, эдийн засгийнхаа чанартай хөгжилд түлхэц өгөх үүднээс Америкаас хөдөө аж ахуй, эрчим хүчний бүтээгдэхүүн импортлохоо нэмэгдүүлнэ. Мэдээж, Хятад улс бараа бүтээгдэхүүнийхээ импортыг нэмэгдүүлэхдээ аль нэг орноос бус, харин аливаа улс орноос импортлохоо нэмэгдүүлэх юм. Эх сурвалжийн дагуу, зөвшилцлийн явцад Хятад улс бараа бүтээгдэхүүн импортлох хугацаагаа тодорхой тогтоох зэрэг нэлээд нарийн шаардлагыг Америкийн тал тавьжээ. Үнэндээ Америкийн бараа бүтээгдэхүүн Хятадын зах зээлд хэр их орон зайг эзлэх нь тус орны бүтээгдэхүүн Хятадын хэрэглэгчдийн сонирхлыг хир зэрэг татахаас шууд шалтгаална.

Зөвшилцлийн үед Америкийн талын тавьсан "бүтцийн чанартай асуудал”-ын зарим нь Хятад улсын үндэсний тогтолцоо, аюулгүй байдал, хүмүүсийн үзэл ойлголттой холбоотой учраас Хятадын тал зөвшөөрөхгүй нь мэдээж. Зарим нь Хятад улс өөрчлөлтөө гүнзгийрүүлэх, нээлттэй байдлаа тэлэх бодлоготой нийцэж буй учраас аяндаа зохицуулагдана. Жишээ нь оюуны өмчийн эрхийг хамгаалах асуудлаар Хятад улс нэгэнт инновацаар хөдөлгөх хүч болгосон хөгжлийн стратеги хэрэгжүүлсэн болохоор оюуны өмчийг хамгаалах эрч хүчээ зайлшгүй нэмэгдүүлнэ. Дашрамд дурдахад саяхан Хятадын хууль тогтоох байгууллага "Патентын эрхийн хууль”-ийн засвар өөрчлөлт оруулсан төслийг хянан хэлэлцэж, "торгуулийн чанартай төлбөр, нөхөн олговор”-ын тогтолцоог нэмж оруулсан нь оюуны өмчийн эрхийг хамгаалахын төлөө юм.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Элчин сайд Шин Хайминий шинэ оны мэндчилгээ

а бүхэн сайхан өвөлжиж байна уу? БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин миний бие 2019 оны шинэ оны босгон дээр та бүхэнд халуун дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал