Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

“Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол, Хятадын найрамдал”цомог ном, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэв

2019-01-09 14:26:52

Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээний хүрээнд, хоёр орны хооронд соёл, хүмүүнлэгийн олон ажил зохион байгуулж байгаа бөгөөд түүний нэг чухал агуулга болсон Монгол улсын хятад судлаач Х.Баатархүүгийн эмхтгэж редакторласан “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол, Хятадын найрамдал” цомог ном, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 1-р сарын 8-нд Монгол улсын ГХЯ-нд боллоо.

“Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол, Хятадын найрамдал”цомог ном, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэв

МУ-ын УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, МУ-ын ГХЯ-ны дэд сайд Б.Батцэцэг, МУ-ын БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, МУ-ын ГХЯ-ны хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар зэрэг Хятад, Монгол хоёр орны холбогдох албаны хүмүүс, МУ-ын ахмад дипломатчид, эрдэмтэн судлаач, МУ дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд, Хятад цагаач иргэд, МУ-д ажиллаж амьдарч буй хятад иргэдийн төлөөлөл нийт 200 шахам хүн тус арга хэмжээний нээлтийн ёслолд оролцсон байна.

“Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол, Хятадын найрамдал”цомог ном, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэв

МУ-ын ГХЯ-ны дэд сайд Б.Батцэцэг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, тус арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн Хятадын талын албаны хүмүүс, зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлээд: Монгол, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд тохиож байна. Энэ онд хоёр орон бүтэн жилийн турш ойгоо тэмдэглэх олон арга хэмжээ зохиохоор төлөвлөн ажиллаж байгаа юм. Энэ бол 70 жилийн ойн хүрээнд нээлтээ хийж буй анхны арга хэмжээ юм гэдгийг онцлоод, “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол, Хятадын найрамдал” гэрэл зургийн цомог ном, үзэсгэлэнг албан ёсоор нээснийг мэдэгдлээ.

1234...>

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Элчин сайд Шин Хайминий шинэ оны мэндчилгээ

а бүхэн сайхан өвөлжиж байна уу? БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин миний бие 2019 оны шинэ оны босгон дээр та бүхэнд халуун дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал