Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Чан-Э-4 сарны цаад талд газардав

2019-01-03 16:34:22

Бээжингийн цагаар 1-р сарын 3-ны 10 цаг 26 минутад, Хятадад зохион бүтээж, үйлдвэрлэсэн сарыг тандагч Чан-Э-4 аппарат сарны цаад талын товлосон бүсэд газардаж, "Шаазгай гүүр" хэмээх дамжуулагч хиймэл дагуулаар сарны цаад талын анхны бодит зургийг эх дэлхийд ирүүллээ. 2013 онд Чан-Э-3 сарны наад талд газардаж байсан. Харин одоо Хятадын тандагч аппарат саран дээр дахин айлчлав. Хятад улс тандагч аппаратаа сарны наад, цаад хоёр талд газардуулсан дэлхийн анхны орон болж, хүн төрөлхтний сансар судлалын түүхэнд агуу их амжилт гаргалаа.

Чан-Э-4 сарны цаад талд газардав

Чан-Э-4-ийг 2018 оны 12-р сарын 8-нд, Хятадын Шичаны дагуул хөөргөх төвөөс хөөргөсөн юм. 6 жилийн өмнө Хятадын эрдэмтэд Чан-Э-3-ыг саран дээр амжилттай газардсаны дараа, түүний халааг авах хиймэл дагуулыг бэлтгэх талаар олонтоо судлан ярилцаж байжээ. Хятадын сансар судлалын эрдэмтэн, Чан-Э-1 аппаратын ерөнхий зохион бүтээгч Ей Пэйжянь хэлэхдээ: Сарны цаад талд амжилттай газардана гэдэг Чан-Э-4 аппаратын шинжлэх ухааны тэргүүн чухал зорилт юм. Энэ үг Хятадын сансрын үйлсийн чухал зорилтыг бол "Дэлхийд тэргүүлэх"-ийн төлөө биш, харин сансар огторгуйн үл мэдэх нууцыг нээж, хүн төрөлхтний ирээдүйн хөгжилд шинэ зам нээж өгөхийн төлөө юм гэснийг харуулжээ.

Чан-Э-4 сарны цаад талд газардав

Чан-Э-4-ийн бүтэц Чан-Э-3-ын бүтэцтэй үндсэндээ ижил, гэвч сарны цаад талд өндөр уул, гүн хотгор, бөмбөгөр оройтой довцог олон бөгөөд газрын байц эгц босоо, тодорхой лавлагаа байхгүй тул Чан-Э-4 аппарат газардахад хүндрэлтэй юм байлаа. Энэ асуудлыг зохицуулахын тулд Хятадын эрдэмтэд сарны геологийн янз бүрийн нөхцөлд зохицуулан, Чан-Э-4 аппаратад технологийн шинэчлэл хийснээр, сарны цаад талд амжилттай, зөөлөн газардсан дэлхийн анхны тандагч аппарат болжээ. Дараачийн шатанд тэр сарны геологи, эх баялгийн тухай улам гүнзгий, олон талыг хамарсан тандалт судалгаа хийж, хүн төрөлхтний сарны судлалын эх сурвалжийг баяжуулах юм. 

Чан-Э-4 сарны цаад талд газардав

"Чан-Э-4" сарны цаад талд амжилттай газардсанаар Хятадын сарыг тандах төсөл дэлхий нийтийн анхаарлыг татлаа. 2007 онд анхны тандагч аппарат "Чан-Э-1"-ийг хөөргөснөөс хойш Хятад улс сансрын 4 төхөөрөмж хөөргөөд байна. Урьд нь хөөргөж байсан сансрын 3 төхөөрөмж "сарыг тойрох, газардах, буцах" гурван үе шатны эхний хоёр шат буюу сарыг тойрох, сарны гадаргууд газардах үүрэг гүйцэтгэж, сарны гадаргын бүтэн зураг, сарны гадаргын 3 хэмжээст зураг авах, сарны ойролцоох тойрог замын орон зайн орчныг тандах, сарны гадаргын химийн элементийг шинжлэн судлах үүрэг гүйцэтгэжээ.

Хүн төрөлхтний сансар судлалын эцэг гэгдсэн Оросын судлаач Константин Циолкоский: Дэлхий бол хүн төрөлхтний өлгий, гэвч хүн үргэлж өлгийдөө байхгүй юм" гэж хэлсэн юм. 

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Элчин сайд Шин Хайминий шинэ оны мэндчилгээ

а бүхэн сайхан өвөлжиж байна уу? БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин миний бие 2019 оны шинэ оны босгон дээр та бүхэнд халуун дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал