Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ши Жиньпин Португалийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

2018-12-05 09:55:28

Ши Жиньпин Португалийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

​Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 12-р сарын 4-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Португалийн ерөнхийлөгч Марселу Ребелу Де Соузатай хэлэлцээ хийж, Хятад, Португали дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоор шинэ гараа болгон, Хятад Португалийн найрсаг хамтын ажиллагааг тасралтгүй шинэ амжилтад хүргэж, Хятад, Португалийн харилцааны хөгжлийн шинэ хуудсыг нээнэ гэж хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй зөвшөөрсөн байна. 

Ши Жиньпин: Хятад Португалийн найрсаг харилцаа өнө эртний түүхтэй. Дипломат харилцаа тогтоосон 39 жилийн турш, хоёр орон харилцан ойлголцож, харилцан хүндэтгэн, харилцан итгэлцэж, харилцан ашигтай хамтран ажиллаж ирсэн. Хоёр талын харилцаа олон улсын ээдрээтэй өөрчлөлтийг даван туулж, эрүүл, тогтвортой хөгжиж ирлээ. Португалийн тал нэг Хятадын бодлого баримталж байгааг Хятадын тал сайшааж байна. Португалийн талтай харилцан бие биеийн амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй чухал асуудлаар үргэлжлэн харилцан ойлголцож дэмжихэд Хятад улс бэлэн байна. Хоёр тал дээд давхаргын хэлхээ холбоогоо нягтруулж, хоёр орны засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам, орон нутаг, иргэдийн харилцааг эрчимжүүлэн, улс төрийн итгэлцэл, хоёр орны улс төрийн үндэс суурийг бэхжүүлэх хэрэгтэй. Хоёр тал Хятад, Португалийн засгийн газар хоорондын Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулах хамтын ажиллагааны меморандумд гарын үсэг зурах боломжийг ашиглан Нэг бүс нэг замын хүрээн дэх хамтын ажиллагааг бүх талаар эрчимжүүлж, дэд бүтцээ харилцан холбох хэрэгтэй. Хоёр тал бүтээлч хамтын ажиллагаагаа өргөтгөн, өнөөгийн төслүүдийг сайтар хэрэгжүүлж, хоёр талын худалдааны хэлхээ холбоог өргөтгөн, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ёстой. Хоёр тал хүмүүнлэгийн хэлхээ холбоог нягтруулж, Лисабоны Хятадын соёлын төвийн бүтээн байгуулалтыг түргэтгэн, боловсрол, радио телевиз кино зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Хоёр тал олон талт хүрээнд зохицуулалтаа эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар хэлхээ холбоо, зохицуулалтаа нягтруулж, олон талт үзэл, чөлөөт худалдааг хамтдаа хамгаалах хэрэгтэй гэжээ. 

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал