Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятад Америкийн хувьд ирэх гурван сар маш чухал юм

2018-12-04 10:38:54

Хятад Америкийн хувьд ирэх гурван сар маш чухал юм

Хятад, Америк хоёр орны тэргүүн нар эдийн засаг, худалдааны маргааныг “түр зогсоох” шийдвэр гаргасан нь хоёр талын хувьд ухаалаг, ашигтай сонголт юм. Дараа нь хоёр талын эдийн засаг, худалдааны баг тэргүүн нарын тохиролцсон хэлэлцээрийн хэрэгжүүлбэл Хятад Америкийн аль алинд сайн хэрэг болно. Эс бөгөөс Хятад, Америкийн шинэ ээлжийн худалдааны дайн дахин эхэлж, хоёр орон төдийгүй дэлхий нийтэд улам их тогтворгүй хүчин зүйл бий болно. Иимээс ирэх 3 сар Хятад, Америкийн хувьд маш чухал үе болно.

3 сарын зөвшилцөх хугацаа Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргааны хувьд маш хүнд үүрэгтэй, богино хугацаа юм. Америкийн талын дэвшүүлсэн “бүтцийн чанартай асуудал” оюуны өмчийн эрхийг хамгаалах, техникийн хамтын ажиллагаа, зах зээлд орох зөвшөөрөл, гаалийн татварын бус саадын тухай Хятадын байр суурь бол Хятадын өөрчлөлт нээлтийн чиглэлд нийцвэл ирэх 3 сард зөвшилцөж болох сэдвүүд юм. Хятад улс Америкийн талд анхаарч буй асуудлаа мэдэгдсэн. Америкийн тал ч үүнд хариу өгсөн. Гэвч хэлэлцээний явцад ямар нэг асуудлаар хоёр тал ширүүн маргасан байна. Үүний дээр Америкийн эдийн засгийн багийн дотоодын санал зөрөлдөөн, Америкийн дотоодын улс төрийн ээдрээтэй орчин, мөн Америкийн талын байр суурь тогтворгүй зэрэг хүчин зүйлээс болж ирэх 3 сарын зөвшилцөл хэчнээн хүнд бэрх гэдгийг төсөөлж болно.

Гэвч хэлэлцээний үр дүн ямар байсан ч Хятад улс хүлээцтэй байх болно. Худалдааны дайныг эсэргүүцэгчийн хувьд, Хятадын байр суурь ямагт тодорхой юм. Худалдааны дайны тухайд Хятад улс сөргөлдөхийг хүсэхгүй, тэмцэлдэхээс айхгүй, шаардлагатай үед тэмцэж, улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрс хамгаална. 8 сар гаруйн хугацаанд, хэдэн удаагийн дээд хэмжээний зөвшилцөл хийсэн нь Хятадын талын шийдвэр зориг, итгэл найдварыг тодорхойлсон юм.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ?

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ? Хятад эм тустай уу?

Үйлчилгээ

Коронавирусээс хэрхэн сэргийлэх вэ?

Саяхан шинэ хэлбэрийн Коронавирусээс үүссэн уушгины хатгалгаа дэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал