Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятад Америкийн хувьд ирэх гурван сар маш чухал юм

2018-12-04 10:38:54

Хятад Америкийн хувьд ирэх гурван сар маш чухал юм

12-р сарын 1-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Трамп нар Аргентинд уулзав. Уулзалтын дараа мэдээлснээр, тасралтгүй шат ахиж буй гаалийн татвар зэрэг худалдааг хязгаарлах арга хэмжээг зогсоохоор хоёр тал шийджээ. Хоёр тал 90 хоногийн хугацаанд хэлэлцэн тохиролцож, энэ онд харилцан нэмсэн гаалийн татвараа цуцална. Хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол Америкийн тал худалдааны дайныг цаашид шат ахиулж болзошгүй юм.

Хятад Америкийн хувьд ирэх гурван сар маш чухал юм

Уулзалтын үр дүнг хэрхэн ойлгох вэ? Юуны өмнө, хоёр улсын төрийн тэргүүн нар тасралтгүй шат ахиж буй худалдааны маргааныг түр зогсоон, асуудлыг зохицуулах заавар өгч, орон зай гаргасан нь маш чухал ач холбогдолтой. Мөн ирэх гурван сарын хугацаанд талууд шинэ зөвшилцөл эхлүүлж, оюун ухаанаа сорино. Энэ бол маш ээдрээтэй үйл явц болох нь дамжиггүй юм.

Хятад Америкийн хувьд ирэх гурван сар маш чухал юм

Хоёр тал маргаанаа ямар нөхцөлд зогсоосон бэ гэвэл 8 сар үргэлжилсэн худалдааны дайнд хоёр талын аль аль нь маш их гарз хохирол амссан. Энэ оны 3-р сард Хятад, Америкийн худалдааны маргаан шат ахих үеэр энэ дайнд ялалт байгуулна гэдэгт АНУ итгэж байсан бол худалдааны дайнд ялагч гэж үгүй, хоёр тал хоёулаа хохирно гэдгийг 8 сарын бодит байдал харууллаа. Тоо бүртгэлээс үзвэл, 10-р сард АНУ-ын худалдааны алдагдал 77.2 тэрбум ам.доллар буюу түүхийн шинэ түвшинд хүрчээ. 11-р сарын сүүлээр Америкийн General Motors корпорац дэлхийн хэмжээнд 7 үйлдвэрээ хаахаар шийдсэн нь тус улсын засгийн газарт ихээхэн дарамт учруулав. Энэ оны 2-р улиралд АНУ дахь гадаадын хөрөнгө оруулалт -8.2 тэрбум ам.долларт хүрч, 2015 оноос хойш гарсан анхны тохиолдол болов. 2017 онд АНУ-ын татсан гадаад хөрөнгө оруулалт 275 тэрбум ам.долларт хүрч дэлхийд тэргүүлж байлаа. Худалдааны дайн АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулж, ажлын байраар хангах, бэлэн мөнгөний гүйлгээг зохицуулах зорилтдоо хүрээгүй, харин эдийн засгийн эрсдэлийг нэмэгдүүлжээ. Худалдааны дайн цаашид үргэлжлэх болов уу? АНУ-ын ерөнхийлөгч Трамп 10-р сарын 14-нд CBS-д өгсөн ярилцлагадаа: Хятад, Америкийн хооронд худалдааны дайн болоогүй, харин бага хэмжээний зөрөлдөөн болсон. Энэ зөрөлдөөнийг намжаах тухай бодож байна гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал