Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ши Жиньпин, Варела нар хэлэлцээ хийв

2018-12-04 10:44:31

Орон нутгийн цагаар 12-р сарын 3-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Панамын ерөнхийлөгч Жиан Карпос Варелатай хэлэлцээ хийв. Хоёр орны тэргүүн нар Хятад, Панам дипломат харилцаа тогтоосноос хойших хоёр талын харилцааны хөгжил, хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, хоёр орны харилцааг шат ахиулах тухай нийтлэг ойлголтод хүрчээ.  

Ши Жиньпин, Варела нар хэлэлцээ хийв

Ши Жиньпин: Хятад улс Панамтай өндөр түвшний нягт харилцаа, засаг захиргаа ба хууль тогтоох байгууллага, улс төрийн намуудын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэж байна. Тайвань зэрэг Хятадын үндсэн эрх ашигтай холбоотой асуудлаар Панам Хятадыг найдвартай дэмжиж байгааг сайшааж байна. Хятад улс дотоод хэрэгт хөндлөнгөөс гар дүрэхгүй байх зарчмыг баримталдаг. Панамын татмал голын дэлхийн эдийн засагт үзүүлж буй үүргийг үнэлэн, Панам улсын татмал гол дахь бүрэн эрхийг хүндэтгэж, Панамын тал олон улс, бүс нутгийн үйл хэрэгт илүү их үүрэг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлнэ гэжээ.  

Ши Жиньпин, Варела нар хэлэлцээ хийв

Варела: Ши Жиньпин дарга Панамд түүхэн айлчлал хийж буйд их баяртай байна. Энэ айлчлал Панам, Хятад хоёр орны иргэдийн найрсаг харилцааг улам ойртуулах болно. Панам, Хятад дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын харилцаанд чухал ахиц дэвшил гарлаа. Та бид хоёрын хүрсэн нийтлэг ойлголтууд биеллээ олж, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа тэлж буйд их баяртай байна гэжээ.  


Ши Жиньпин, Варела нар хоёр талт хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, хамтдаа хэвлэлийнхэнтэй уулзсан юм.     

Н.Пүрэвжав

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал