Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятад, Панамын харилцаа шат ахисан нь цагийн аясыг харуулж байна

2018-12-03 18:05:06

2017 онд Хятад, Панам дипломат харилцаа тогтоож, 2018 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Панамд төрийн айлчлал хийснээр Хятад, Панамын харилцаа цоо шинэ шатанд гарлаа. Хоёр орны харилцаа өнгөрсөн нэг жилийн хугацаанд үсрэнгүй хөгжсөн юм. 

Панамын ерөнхийлөгч Жуан Карлос Варелагийн урилгаар орон нутгийн цагаар 2-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Панам хотод хүрэлцэн очиж, Панамд хийх төрийн айлчлалаа эхлүүлжээ. Ши Жиньпин Панамд анх удаа айлчилж байгаа төдийгүй энэ нь БНХАУ-ын даргын Панам улсад хийж буй анхны айлчлал юм. 

Айлчлахаасаа өмнө Ши Жиньпин дарга Панамын "Noticias La Estrella de Panama" сонинд өгүүлэл нийтэлж, олон Хятад хүмүүстэй адил би Панам улсад ирж байгаагүй ч элэгсэг дотно санагддаг юм гэжээ. Ертөнцийн 7 гайхамшгийн нэг Панамын татмал голыг Хятадууд сайн мэднэ. Энэ гол Хятад, Панамын хэлхээ холбоо болсон юм. 160 жилийн өмнө Хятадчууд Номхон далайг гатлан Панамд очиж, төмөр зам, татмал гол байгуулж өгчээ. Төмөр зам, татмал голын ажилд оролцсон Хятадчуудыг Панамчууд “татмал голын Хятадчууд” гэж нэрлэдэг байлаа. Панам хотын “Хятад, Панамын цэцэрлэгт хүрээлэн”, Панамын татмал голын эрэг дэх “Хятадчууд Панамд ирсний 150 жилийн ойн дурсгалын хөшөө” энэ түүхийг өгүүлнэ. Панамын 14 хүний 1 нь Хятад удамтай, Панам дахь 280 мянган хятадчууд Латин Америкийн хамгийн том хятад хорооллыг байгуулжээ. 2004 оноос Панамын засгийн газар жил бүрийн 3-р сарын 30-ныг “Хятадуудын баяр” болгон тэмдэглэдэг болсон байна.

2017 оны 6-р сард Хятад, Панам хоёр улс дипломат харилцаа тогтоож, мөн оны 11-р сард Панамын ерөнхийлөгч Хятад улсад айлчилсан юм. Ши Жиньпин дарга ерөнхийлөгч Варелатай уулзах үедээ: Эрхэм ерөнхийлөгч та Хятад улстай дипломат харилцаа тогтоох улс төрийн шийдвэр гаргаж, Хятадад айлчилж байгаад би баяртай байна гэжээ. Дипломат харилцаа тогтоосноор хоёр орны харилцаа шинэ шатанд гарч, Панамд ч маш их өөрчлөлт гарчээ. Панамын иргэд үүнийг “Энэ бол шинэ Панам, өөр Панам” гэх болсон байна. 

Хятад, Панам хоёр орны өмнө хөгжлийн асар их боломж нээгдэж байна. Панам газар зүйн онцгой байрлалтай, Өмнөд, Умард Америк тив, мөн хоёр их далайг холбодог учраас “Дэлхийн дөрвөн замын уулзвар” гэгддэг байна. Тус улсын эдийн засгийн нээлтийн байдал хамгийн гол онцлог нь юм. Татмал голын Атлантын далайн эрэгт байрлах чөлөөт худалдааны Колон бүс дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын хамгийн том, дэлхийд хоёрт орох чөлөөт худалдааны бүс, Хятад улс энэ бүсийн хамгийн том бараа нийлүүлэгч юм. Дипломат харилцаа тогтоосон нэг жилийн турш Хятад улсын эрчим хүч, санхүү, цахилгаан холбоо, дэд бүтэц, техникийн салбарын аж ахуйн нэгжүүд Панамд хөрөнгө оруулж, олон мянган хүнийг ажлын байраар хангажээ. Энэ жилийн 4-р сард Хятад, Панамын хооронд шууд нислэгтэй болсон нь Хятад, Төв Америкийг холбосон шууд нислэгийн анхны шугам болж, хоёр орон, улмаар Хятад, Төв Америкийн бүс нутгийн худалдаа, эдийн засаг, боловсон хүчний солилцоонд чухал нөлөө үзүүлж эхэлжээ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал