Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ши Жинпин Маурисио Макритай хэлэлцээ хийв

2018-12-03 10:21:58

Ши Жинпин Маурисио Макритай хэлэлцээ хийв

Орон нутгийн цагаар 12-р сарын 2-нд, Буэнос-Айрест БНХАУ-ын дарга Ши Жинпин Аргентиний ерөнхийлөгч Маурисио Макритай хэлэлцээ хийлээ. Хоёр орны харилцааны хөгжлийн төлөвлөгөөг өргөн хүрээнд боловсруулж, Хятад, Аргентины иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны шинэ эрин үеийг хамтдаа нээхийг хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй зөвшөөрчээ.


Ши Жинпин Маурисио Макритай хэлэлцээ хийв


Ши Жиньпин: Өнгөрсөн 2 жилийн турш, ерөнхийлөгч тантай 5 удаа уулзаж, хоёр орны харилцааг түүхэн шинэ түвшинд гаргалаа. Хятад, Аргентины хамтын ажиллагааны цар хүрээ, түвшин урьд байгаагүй ихээр өргөжиж байна. Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, шинэ нөхцөл байдал, шинэ сорилтыг даван туулахын тулд хоёр тал харилцан хүндэтгэсэн, эрх тэгш, харилцан ашигтай, хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх хэрэгтэй. Үүний үндсэн дээр, хоёр талын харилцааг өргөн хүрээнд төлөвлөж, салбаруудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Аргентины иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны шинэ эринийг нээж, хоёр орон, мөн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд шинэ хувь нэмэр оруулах ёстой хэмээн онцолжээ.

Ши Жинпин Маурисио Макритай хэлэлцээ хийв

Тэрээр: Хоёр тал үндсэн ашиг сонирхлын асуудлаар харилцан дэмжиж, нөгөө талынхаа бие дааж сонгосон хөгжлийн замыг хүндэтгэх ёстой. Энэ оноос хойш, Аргентины эдийн засаг, банк санхүүгийн байдал хэлбэлзэж байна. Хятад улс Аргентины санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хүчин чармайлтыг бодит үйл хэргээр дэмжинэ. Хятад улс Аргентины хөгжлийн хэтийн төлөвт бүрэн итгэлтэй, Хятад, Аргентины хамтын ажиллагаанд ихээхэн найдлага тавьж байна. Хоёр тал ирэх 5 жилд хоёр орны засгийн газрын хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, "Нэг бүс ба зам" бүтээн байгуулалтын хүрээнд, хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, хоёр орны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг ахиулахыг хүсэж байна гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал