Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ши Жиньпин Медведевтэй уулзав

2018-11-05 20:52:29

Ши Жиньпин Медведевтэй уулзав

БНХАУ-ын дараг Ши Жиньпин 5-нд Шанхай хотноо ОХУ-ын ерөнхий сайд Димитри Медведевтэй уулзав.

Ши Жиньпин: өдгөө Хятад Орос улс орны хөгжил мандлын зангилаа үе шатандаа байна. Олон улсын будлиантай нөхцөл байдалд Хятад Оросын харилцааны өндөр төвшнийг баталгаажуулж, Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь улмаар чухал болж байна. Хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай миний бие болон ерөнхийлөгч Путины тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг тал бүрээр хэрэгжүүлэх нь хоёр талын дараачийн шатны гол ажил юм. Хятад Орос эрчим хүч, хөдөө аж ахуй, банк санхүү, шинжлэх ухаан технологи инновацын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, орон нутаг хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэн, энэ он болон ирэх оны Хятад Оросын орон нутгийн хамтын ажиллагааны солилцооны жилийн арга хэмжээг сайтар зохион байгуулах ёстой гэв.

Ши Жиньпин Медведевтэй уулзав

Димитри Медведев: Оросыг гол зочин орны хувиар экспод урьсанд баярлаж байна, хойшид жил бүр идэвхтэй оролцох болно. Орос Хятадын харилцаа түүхэнд байгаагүй өндөр төвшинд үргэлжлэн урагш хөгжиж байна. Хятад улстай хамт хоёр тэргүүний чухал нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэн, олон улсын үйл хэрэг дэх зохицуулалт хамтын ажиллагааг нягтруулж, олон улсын дүрмийг хамгаалан, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг баталгаажуулахад Орос бэлэн байна гэв.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал