Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Бразилчууд кофегоо Хятадын зах зээлд гаргана

2018-10-30 11:11:43

11-р сарын 5-10-нд Шанхайд Хятадын олон улсын импортын анхдугаар экспо болно. Энэ нь экспог зохион байгуулагч Хятад улс дэлхий дахинд хандан зах зээлээ нээлттэй байлгах чухал арга хэмжээ, Хятадын засгийн газар худалдааны либералчлал, эдийн засгийн даяаршлыг дэмжиж буй томоохон үйл хэрэг, дэлхийн эдийн засагт нээлттэй хэлбэрийн хамтын ажиллагаа явуулах индэр гаргаж буй явдал юм. Хятад улс Латин Америкийн худалдааны хамгийн том түншийн учраас Бразилын маш олон компани Хятадын асар том зах зээлд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд энэ удаагийн экспо тэдэнд сайхан боломж олгоно гэдэгт итгэлтэй байна. Экспод Бразилын 105 компани, тус улсын гадаад хэргийн сайд тэргүүтэй засгийн газрын 100 орчим төлөөлөгч оролцох юм байна.

Бразилын Floresta кофе 75 жилийн түүхтэй. Тус компаний ажилтан Пауло Фернандес: Урьд бид ихэнх бүтээгдэхүүнээ Бразилын дотоодын зах зээлд нийлүүлж, Герман, Чили, Япон, Австралид бага хэмжээгээр экспортолдог байлаа. Энэ удаа экспо зохион байгуулах болсон нь манай компанийн ирээдүйн хөгжилд шинэ боломж нээлээ. Хятадын кофены хэрэглээ түргэн нэмэгдэж байгааг бодолцон Хятадын зах зээлд гаргаж, бүтээгдэхүүнийхээ экспортыг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэжээ.

“Хятад бол шинээр хөгжиж буй кофены асар том зах зээл бөгөөд маш их ирээдүйтэй. Хятадын хүн бүр өдөрт нэг аяга кофе ууж байна. Бид энэ шинэ зах зээл, Хятадын хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг зөв ойлгох ёстой. Тэгвэл бид Хятадын хэрэглэгчдэд илүү тохирсон бүтээгдэхүүн экспортолж чадна гэж Фернандес ярьж байлаа. Ренчинсоо



 

 

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ?

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ? Хятад эм тустай уу?

Үйлчилгээ

Коронавирусээс хэрхэн сэргийлэх вэ?

Саяхан шинэ хэлбэрийн Коронавирусээс үүссэн уушгины хатгалгаа дэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал